Солонгос эмэгтэй цагдаа дуудсан ч тусламж авч чадалгүй хүчирхийлэлд өртөж, амь насаараа хохирсон хэргийн дараа Сөүл хотын Цагдаагийн дарга албан тушаалаасаа огцорчээ. Цагдаагийн газрын дарга Чо Хюн-О цагдаагийн ажилтнуудын уучилшгүй, хайхрамжгүй алдаа гаргасны бурууг хүлээж, огцорч буйгаа мэдэгдсэн байна. Тусламж хүсч, цагдаа дуудсан хохирогч бүсгүйн цогцсыг 13 цагийн дараа олсон аж. Дээрх хэрэг энэ дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл хотын Сувон дүүрэгт гарчээ. Сөүлийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар хохирогч бүсгүй амиа алдахаас өмнө халдлагад өртсөн газраа тодорхой тайлбарлаж өгсөн ч цагдаа нар үл ойшоосон гэнэ. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён-Бак цагдаагийн даргын огцрох хүсэлтийг хүлээн авчээ. Дээрх хэргийг үйлдсэн гэмт этгээдийг баривчилсан байна.
Н.Энх