Сая төгрөг авах иргэдийн өргөдөл авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Сая төгрөг авах иргэдийн өргөдөл авч эхэллээ

Засгийн газрын хуралдаанаар Хүний хөгжил сангаас олгох хувь хишгийн тухай асуудлыг авч хэлэлцээд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох нэг сая төгрөгийг энэ сараас зургадугаар сарыг дуустал олгохоор шийдвэрлэсэн. Тодруулж хэлбэл, дөрөвдүгээр сард 333 мянга, тавдугаар сард мөн 333 мянга, зургадугаар сард 334 мянган төгрөг гэж хуваан олгохоор болсон билээ. Нэг сая төгрөг авах иргэд харьяа дүүргийнхээ ажилтнуудад өргөдөл гаргаж өгөх ёстой юм. Иргэдийн өргөдлийг өнөөдрөөс хүлээн авч, эхэлсэн бөгөөд эхний ээлжийн 330 мянган төгрөгийг энэ сарын 20-ноос олгох ажээ.

Бүрдүүлэх материалын тухайд, өндөр настнууд сум, хороод дээр байгаа өргөдлийн маягт бөглөж, иргэний үнэмлэхийн хамт өргөх хэрэгтэй. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон актын хамт дээрх өргөдлийн маягт бөглөж өгөхөд л хангалттай байгаа юм.

                                    Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж