Бүлэг тус бүрээс тав таван хүний бүрэлдэхүүнтэй гаргасан ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзаж ярилцах байсан ч ирц гүйцээгүйн улмаас хуралдаж чадсангүй. УИХ дахь АН-ын бүлгийнхэн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах зарчим дээрээ хэвээрээ байгаа төдийгүй Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар түдгэлзүүлсэн УИХ-ын сонгуулийн хуулийн мажоритар хувилбараар өрсөлдөгчдөөс 28 хувиас дээш саналтай ч “өвдөг шороодсон” нэр дэвшигчдийг пропорциональ хэсэг рүү гулсуулах заалтыг хуульд хэвээр үлдээнэ гэсэн байр сууриа илэрхийллээ. Харин МАН-ын бүлгийнхэн энэ талаар ямар шийдэлд хүрч буйгаа мэдээлсэнгүй.
Маргааш болох Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр орон нутгийн сонгуулийн хуулийн улмаас үүссэн гацаа арилах эсэх нь тодорхой болох юм.