Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа нар УБЕГ-ын харьяа Иргэний бүртгэлийн газрыг татан буулгаж байгаа гэнэ. Энэ талаарх сайдын тушаалыг одоо 18.00 цагаас Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд тус газрын ажилчидтай хийх уулзалт дээр сайд өөрөө уншиж, танилцуулна гэсэн мэдээлэл тараад байна. УБЕГ-ын харьяанд Иргэний бүртгэлийн газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Бүртгэл хяналтын газар гэж дөрвөн газар бий. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийж, дарга нарыг нь өөрчлөх гэж байгаа гэдэг мэдээллийг бид аваад байна. Чухам ямар өөрчлөлт хийж байгаа болон хууль эрх зүйн үндэслэл нь юу болох талаар бид эргэн сурвалжилж, мэдээлэх болно. Ц.Нямдорж сайдын Иргэний бүртгэлийн газрынхантай хийх уулзалт одоо 18.00 цагаас зарлагдаад, ажилчдыг нь шуурхай дуудсан байна.
Б.ГАЛ