“Эрүүл мэндийн эрхийн бичиг” олгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

“Эрүүл мэндийн эрхийн бичиг” олгоно

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтэс Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах JFPR- 9136 MON төсөлтэй хамтран “Эрүүл мэндийн эрхийн бичиг”-ийн сургалтыг дүүргийн “Иргэний танхим”-д зохион байгууллаа.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас орлогыг орлуулан тооцох аргаар сонгон шалгаруулсан Хан-Уул дүүргийн тус төсөлд хамрагдах 181 өрхийн иргэдийг шаардлагатай үед нь эмээр хангах, эмнэлгийн анхан болон хоёрдогч шатлалын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх эрүүл мэндийн эрхийн бичиг олгох, хөтлөх сургалтыг зохион байгуулж 16 хорооны хөгжлийн нийгмийн ажилтнууд хамрагдав.

Дээрх төслийн сургалтад Өрхийн эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг тус тус хамруулахаар төлөвлөөд байна.

Төсөлтэй хамтран ажилласнаар тус  дүүргийн  ядуу иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй  байсан ч эмнэлгийн анхан ба хоёрдогч шатлалын үйлчилгээ болон үнэ төлбөргүй эмээр үйлчлүүлэх таатай нөхцөл бүрдэж буй юм байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж