Нөөцийн махыг хуучин үнээр нь худалдаалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг хуучин үнээр нь худалдаалж эхэллээ

Дүүргүүдийн гэрээт дэлгүүрүүдээр өнөөдрөөс эхлэн 1000 тн нөөцийн мах урьд нь борлуулагдаж байсан үнээр нь худалдаалж эхэллээ. Нөөцийн махыг ирэх зургадугаар сарыг дуустал хуучин үнээр нь зарах бөгөөд ингэснээр зах зээл дээрх махны үнэ буурахад нөлөөлнө гэж холбогдох албаныхан мэдэгдэж байна. Нийслэлийн зүгээс энэ арга хэмжээг авахын тулд 40 тэрбум төгрөгийн зээл авч асуудлыг шийдсэн бөгөөд есөн дүүргийн нийт 167 цэгээр нөөцийн махыг худалдаалж эхэлсэн аж.

Албаны хүмүүс цагаан сарын дараа нөөцийн мах бэлтгэгч компаниуд үхрийн махыг 5500, ямаа 4100, хонины махыг 5100 төгрөгөөр худалдаалах төлөвтэй байгаа гэж мэдэгдэж байсан ч ийнхүү хуучин үнээрээ худалдаалж эхлэв.

Яг одоо нөөцийн үхрийн махыг 3700, хонины махыг 3200, ямааны махыг 2600 төгрөгөөр худалдаалж байна.

                                        Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж