МоАХ УИХ-ын ёс зүйн хороонд хандана

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

МоАХ УИХ-ын ёс зүйн хороонд хандана

Ардчиллын ордонд өнөөдөр Монголын Ардчилсан холбооны Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баттүвшин, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтанхуяг, С.Майнбаяр нар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь УИХ-ын Ц.Нямдорж нарын гишүүд ёс зүйгүй, хууль бус үйлдлийн талаар ярьж, үйлдэж буйтай холбоотой  гэнэ. Тус холбооныхон ийн хууль бус үйлдэл гаргаж буй улс төрчдийг хуулийн хариуцлагаас мултарч байгаа юм бол ядаж ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэн УИХ-ын ёс зүйн хороонд хандах болсноо энэ үеэр онцоллоо. Тэд “УИХ-ын гишүүн нь чуулганы танхимд  хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байж болно. Харин хэвлэлийнхэнийг цуглуулчихаад илт хууль бус зүйл ярьж байгаад ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой” гэв. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд буруутгах материал хангалттай байхад хэргийн үнэн зөвийг шүүх, мөрдөн шалгаж чадахгүй байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа хэлсэн юм.

Түүнчлэн тэдний зүгээс сэтгүүлчдэд өгсөн бас нэг баримт нь "MCS"-ийн байранд улстөрчдөөс хэн нь хэдэн м.кв талбай бүхий байр, ямар үнээр авсан талаарх мэдээлэл байлаа. Тэрхүү мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж