ОХУ 72 сая өндөг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

ОХУ 72 сая өндөг нийлүүлнэ

ОХУ-аас манай улсад энэ жил 72 сая өндөг нийлүүлж, хүнсний салбарт хамтран ажиллах гэнэ. Энэ талаар ОХУ болон Монголын бизнес, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг сайжруулах, Монгол Улсын гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгын дор гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болсон бизнес уулзалтаар мэдэгдсэн юм. Ингэхдээ ОХУ-ын “Белореченское” ХК манай улсын “НВЦ” ХХК-тай хамтран ажиллаж, 72 сая өндөг нийлүүлэх юм байна.

Түүнчлэн өнгөрсөн сард болсон бизнес уулзалтын хүрээнд ОХУ-аас 80 гаруй төлөөлөгч ирсэн бөгөөд “Азийн хаалга-2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм. ОХУ-ын Эрхүү мужаас Монголын хөдөө аж ахуй болон барилгын салбарыг ихээхэн сонирхож байсан ба “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамтарч оролцох хүсэлтэйгээ илэрхийлж байсан билээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж