Амралтын өдрүүдэд 22 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд 22 хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрөөр  хүний амь насыг санатайгаар бүрэлгэсэн хоёр, дээрэм, булаалт тав, зам тээврийн осол, зөрчлийн 221, хүний биед гэмтэл учруулсан ес, хулгай гэмт хэрэг гурав тус тус гарчээ. Мөн золгүй байдлаар нийт 22 хүн нас барсан байна. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд  41 натай Б-г хамт архи ууж маргалдсаны улмаас 32 настай Т нь цээжин тус газар нь хурц иртэй зүйлээр амь насыг нь хохироожээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Сонсголонгийн гүүрнээс баруун тийш нэг километрийн зайд нас болоод, хэн болох нь танигдахгүй хүний цогцос олдсон байна. Мөн 72 настай А траншейд унаж, амь насаа алдсан байна. Дээрх хүмүүсийн амиа алдсан шалтгаан болон хэн болохыг нь тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Сүүлийн үед хөдөө орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хурд хэтрүүлэн явах үедээ зам тээврийн осол гаргах, цаашлаад амиа алдах явдал багасахгүй байгаа билээ. Энэ амралтын өдрөөр мөн л Төв аймгийн Багахангайн Хангай зөрлөгт Иргэн Б-гийн жолоодож явсан “Toyota Carina” маркийн машин онхолдож, зорчигч Х,А,Д нар газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Нийт гэмт хэргийн дийлэнх хувийг сэжигтнүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн нь тогтоогдсон байна. Тиймээс ард иргэдийг согтууруулах ундаанаас аль болох татгалзахыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж