Топ модель Г.Уранцэцэг: Найз залуу, тэрний дараагийн найз залууг бодно гэдэг одоо утгагүй асуудал | News.MN

Топ модель Г.Уранцэцэг: Найз залуу, тэрний дараагийн найз залууг бодно гэдэг одоо утгагүй асуудал

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Топ модель Г.Уранцэцэг: Найз залуу, тэрний дараагийн найз залууг бодно гэдэг одоо утгагүй асуудал

2008
оны топ модель Уранцэцэг. Түүний содон дүр төрх болоод харц нь тайзыг
тэр чигээр нь өөртөө уусгачихсан юм шиг нэг л содон хөдөлгөөн түүнээс
олж хардаг. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн төгсөх
курсийн оюутан
Урнаатай сургуулийнх нь буфетэнд болзсон юм. Тайзан дээр хувцас
гайхуулан алхдаг эмэгтэйг хүлээж суусан боловч энгийн л нэг эмэгтэй
өмнө минь хүрээд ирсэнийг нуух юун. Загварын гэх тодотголтой энэ том
ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзэлж, шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхдаг
энэ бүсгүй өдгөө 23 настай. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-нд түүний
төрсөн өдөр.

-Урнаа гэж яг ямар зан чанартай хүн бэ?
-Сэтгэлийн
хөөрөл багатай хүн дээ, ер нь. Ямар нэг зүйлийг төлөвлөөд, хэсэгг
хугацааны дараа хийсэн зүйлээ харьцуулах дуртай. Германд байхдаа ямар
нэг юмыг яг таг хийгээд сурчихсан. Үүнээс болоод найзууд маань намайг
их чанга, хатуу байр суурьтай хүн гэж дүгнэдэг.

-Эмэгтэй идеалыг ямар нэг гоёл чимэглэлээр ч юм уу, биет материалаар дүрсэлбэл?
-Би
тийм эд материалын сонирхолтой хүн биш ш дээ. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг
утгаараа дэгжин нүдний шил сонирхож цуглуулдаг. Ямар нэг гоёлын эдлэл
жижигхэн, чамин байх тусмаа миний сонирхолыг татдаг.

-Эмэгтэйчүүд дэлгүүр хэсч, хоол хийгээд түүнээсээ эрч хүч авч, стрессээ тайлдаг гэж боддог юм. Чиний хувьд?
-Би
маш их уурласан үедээ эсвэл стресстээд ядарсан байхдаа гутлын дэлгүүр
хэсдэг. Гэхдээ зүгэээр үзэх гэж биш худалдаж авах гэж. Ямар ч байсан
гоё гутал өмсөж үзээд, худалдаж авахад сайхан тайвширчихдаг тал бий шүү.

-Тайзан дээр дизайнерийн санал болгосныг өмсдөг. Харин яг өөрийнхөө сонирхлоор ямар хувцас сонгодог вэ?
-Аль
болох чөлөөт стилийн, хамгийн гол нь даавуун материалтай хувцас
өмсөхийг эрхэмлэдэг. Үндэсний үйлдвэрлэл, ноолуур өмсөх дуртай.

-Загвар өмсөгч хүн оюутан байна гэдэг хэцүү юм шиг ээ?
-Би
сургууль дээрээ энгийн л нэг оюутны л байр суурьтай. Тэнд би сурч
боловсрох гэж очдог. Харин бусад нь намайг юу гэж хэлдгийг нь би сайн
мэдэхгүй. Чихний хажуугаар янз бүрийн юм сонсогдог л доо. Би тэр
хүмүүсийг олон нийтийн газар биеэ зөв авч явж сураагүй хүмүүс гэж
бодоод ярьж байгааг нь тэгтлээ хүндээр хүлээж аваад байдаггүй.

-Таны найзын нөхдийн хүрээ загварын ертөнцөөр хязгаарлагддаг юм шиг санагддаг?
-Надад
хоёр сайн найз байдаг. Гэхдээ монголд байдаггүй. Тэгэхээр мэдээж байгаа
орчноосоо хамаарч найз нөхдийн хүрээ өөрчлөгдөнө. Загвар өмсөгч
найзуудтай байх зарим тохиолдолд хэцүү байдаг. Ямар нэг шалгаруулалтад
оролцох болбол та нарын нэгийг л авна гээд л хооронд нь
өрсөлдүүлчихдэг. Тэгэхээр найз охидуудтайгаа ажлын талбарт хүссэн
хүсээгүй өрсөлдөгч болж хувирдаг.


-Загвар өмсөгчид шуугианд амархан өртчихдөг. Сүүлийн үед тайзан дээр алхаад байгаа охидын хөл майга харагдах юм??
-Үнэнийг
хэлэхэд, сүүлийн үеийн загвар өмсөгч охидын дунд цөөн хэдэн ирээдүйтэй
охид харагддаг. Ихэвчлэн мөнгөний төсөөлөлтэй юм шиг ээ. Гэхдээ загвар
өмсөгч гэдэг бол хүссэн эмэгтэй болгоны хийчихдэг ажил, мэргэжил биш
ээ. Магадгүй зарим нь зурагт үзэж суухдаа тэрний хөл минийхээс бүдүүн,
энэ надаас царай муутай байж загвар өмсөхөө болиосой гэдэг. Гэхдээ
загвар өмсч байгаа хүн өөрийнхөө дутагдлыг зөв авч явж, давуу тал
болтол нь сайхан харагдуулах хэрэгтэй байдаг юм. Угаасаа загвар
өмсөгчид өөр өөрийн гэсэн давтагдашгүй зогсолт, хөдөлгөөнийг илтгэдэг
юм ш дээ.

-Загварын
тайзан дээр 40 гарчихсан хүүхнүүд алхаад байгааг зарим хүмүүс
үгүйсгэдэг. Загвар өмсөгч, тэр дундаа топ модель хүний хувьд юу гэж
боддог вэ?
– Загварын талаар тэг хувийн
ойлголттой хүмүүс өнгөцхөн хараад ч юм уу, хуучны загвар өмсөгчдийн
талаар ярьдаг. Гэтэл загвар өмсөгч гэдэг мэргэжилд маш өндөр босго
тогтоочихсон. Тэр босгыг даваад орж ирэх чадвартай, тэвчээртэй нь
цөөхөн байдаг. Тэрнээс биш хэн дуртай нь тэр боль, энэ сайн гээд
дүгнээд байвал загварын ертөнц ямар ч цензургүй болчихно биз дээ.

-Топ
модель шагналыг заавал шинэ хүнд өгөх ёстой юм уу? Яагаад топ модель
болсон хүн дахиад энэ шагналын эзэн болж болдоггүй юм бол?
-Монголын
загварын холбооноос жил бүр шинэ загвар өмсөгчийн хөдөлмөрийг үнэлж
олгодог шагнал. Гэхдээ энэ жаахан өрөөсгөл ойлголт юм шиг санагддаг.
Миний бодлоор энэ шагналыг энэ жил ямар ямар загварын тоглолт реклам,
зураг авалтад оролцсон, яаж хөдөлмөрлөсөн зэргийг нь харгалзан үзээд
олгож байвал зүгээр юм шиг ээ. Давтагдсан ч болмоор юм шиг. Жил бүр
давтагдахгүйгээр авна гэвэл нэг л…

-Яагаад давтаж өгөхгүй байгаа юм бол?
-Магадгүй давтаж өгөхөөр хүн харагддаггүй юм байлгүй дээ. Хэ хэ.

-Сүүлийн
үед Америкийн шинэ топ модель гэдэг нэвтрүүлэг орчуулагдан гарах
болсон. Загвар өмсөгч, модель хүний хөдөлмөрийг дэлгэн харуулж байгаа
нь сайшаалтай боловч манай моделууд ингэж хөдөлмөрлөдөг эсэх нь
эргэлзээтэй.
-Тэр нэвтрүүлэг зөвхөн
зураг авалтыг л харуулж байгаа. Цаад талын хөдөлмөрийг бараг л
харуулдаггүй. Гэхдээ энэ нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш цөөн тооны
хүмүүс бидний хөдөлмөрийг ойлгож байгаа. Үнэхээр л тайзны, рекламны
самбарт зургаа тавиулж байгаа юм чинь байнга л хөдөлмөрлөнө ш дээ.
Сэтгэл санаанаас өгсүүлээд л, биеийн жингээ хадгалах, бялдаржуулах төвд
явах гээд л олон талаас нь өөрийгөө бэлтгэх хэрэгтэй.

-Зураг
авалтад манай моделууд хэр анхаарал хандуулдаг юм бол? Ихэнх рекламны
зургууд нь энгийн хүмүүсээс ялгараад байхааргүй санагддаг ш дээ.
-Гадаадад
авхуулсан зураг авалт, Монголын зураг авалт яагаад өөр байгаа юм бэ
гээд байх юм. Өндөр хөгжилтэй орнуудад хувцасны дизайнер, нүүр будагч,
үсчин, ерөнхий дизайнер, зурагчин гээд тус тусдаа, мэргэжлийн хүмүүс
байдаг. Харин манайд бол ихэвчлэн сонирхогчид болон анхлан суралцагчид
л зураг авалтан дээр ажилладаг. Тэгэхээр энэ бүхний зөрүү нь зураг
авалтын ялгаа болон хувирдаг байх л даа.

-Та яагаад загвар өмсөгч болох шийдвэр гаргасан юм бэ?
-Энэ
шийдвэрийг би гаргаагүй ээ. Манай маам (ээж) дизайнер болох хүсэлтэй
байсан. Намайг ч бас загвар зохион бүтээгч болгоно гэж боддог байсан
гэдэг юм. Ээж намайг цагийг үр ашигтай өнгөрүүлэх сургалтад суухыг
санал болгосон. Тэгээд 13 настайдаа анх Шилмэл загварын ордонд орж
билээ. Тэр үеийн загвар өмсөгчид ямар гоё эгч нар байсан гэж санана.
Өмсөж зүүхээс өгсүүлээд, биеэ авч явах байдал нь нэг л онцгой. Тэр үед
одоогийнх шиг сарын сургалт энэ тэр байсангүй. Доод тал нь 45 хоногийн
сургалтад явдаг. Тэр дамжаагаа амжилттай төгссөн нь араагийн шатны
суралтад тэнцдэг байсан.


-Одоо өөрийгөө толинд харахад тэр үед харж байсан сайхан бүсгүйчүүдийн дүр зураг харагддаг уу?
-Би
яг өөрийгөө тэгж мэдэрдэггүй. Харин загварын ертөнцөд шинээр орж ирж
байгаа охидууд л энэ Урнаа эгч ийм, тийм гээд хардаг байх л гэж боддог
ш дээ.

-Өөртөө сэтгэл хангалуун биш байна уу даа?
-Би Монголын загварын ертөнцийн тэргүүлэх загвар өмсөгчдийн нэг гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй.

-Тайзан дээр алхана гэдэг чиний хувьд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Энэ
мэдрэмжийг ямар нэг зүйлтэй адилтган тайлбарлах хэцүү. Нэг ном
уншчихаад, өөр номтой харьцуулах шиг зүйл биш. Хэн нэгэн дизайнерийн
олон сар жилээр бодож, урласан хөдөлмөрийг цөөхөн хэдэн хоромд үзэгчдэд
харуулах их л өөрийн ур чадвараар бусдад харуулдаг. Тэр оёдол, нугалааг
яаж гаргаж алхах вэ гэдгээс эхлээд л их л ур чадвар шаарддаг мэргэжил
байгаа юм. Тиймээс энэ миний дуртай, бас надад их тааламжтай мэдрэмж
төрүүлдэг мэргэжил.

-Загвар өмсөгчдийн алхаа гишгээ их нарийн техниктэй байдаг юм байна. Анх тайзны алхаа сурахад хэцүү юу?
-Хөл
их өвддөг. Доод тал нь 10 см-ийн өндөр өсгийт дээр гурван цаг орчим
алхдаг байсан. Тэр өндөр өсгийт нь зүгээр ч нэг хөлд эвтэйхэн гутал
биш. Хагас размераар жижиг, барьсан гутал байх ёстой. Алхах явцад рөлд
хэвшиж, зөв алхдаг болно гэсэн үг л дээ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Надад
хэрэв чөлөөт цаг гарвал ном унших байх даа. Тэгтлээ их дуртай юмаа
хийгээд байхаар чөлөөт цаг гардаггүй ш дээ. Одоо хичээл тараад л би
шууд заал руу яардаг. Төмөр өргөнө, гүйнэ.

-Хэрэв
та завгүй байдаг тухайгаа огт яриагүй бол би таниас хэр сайн гэрийн
эзэгтэй болох вэ? Хэдэн хүүхэд төрүүлж, хэн хэн гэдэг нэр өгөх вэ гэх
мэт олон л асуулт тавьмаар байна ш дээ.
-Энэ
талаар би ёстой бодож үзээгүй гэвэл чи итгэхгүй дээ. Үнэхээр би
ирээдүйн талаар иймэрхүү төсөөлөл хуримтлуулдаггүй хүн байгаа юм.


-Гэртээ хоол хийдэг үү?
-Би
Германд байхдаа Single (ганц бие) хүний Simple (хялбархан) амьдралаар
амьдардаг байсан. Лааз онгойлгож, шарах хэрэгтэй бол шараад,
шаардлагагүй бол зүгээр холиод л идчихнэ. Гэхдээ хааяа гэртээ хоол
хийнэ л дээ. Гэхдээ шөлтэй хоол л хийж чадна. Хамгийн түрүүнд хоолонд
орох орцоо бүрдүүлж байгаад хэрчиж бэлэн болгоод жаахан хуурч байгаад л
ус хийгээд таглачихдаг. Тэгээд л буцлаад хоол бэлэн. Ха ха ха.

-Энэ бүхний дараа дахиад найз залуутай болохыг хүсч байна уу?
-Хүсч
байна гэж хэлж чадахгүй, хүсэхгүй байна гэж бас хэлж болохгүй. Гэхдээ
дараагийн найз залуу, тэрний дараагийн найз залуу гэх мэтчилэнгээр
бодно гэдэг миний хувьд утгагүй асуудал. Би одоо найз залуу гэхээсээ
илүү урт удаан хугацааны турш дэргэд минь байх хань нөхрийн талаар
боддог болсон. Ер нь нам тайван, чимээгүй амьдралыг хүсч байгаа гэх үү
дээ.

-За тэгвэл эрэгтэй хүний талаар. Ямар эр хүн чиний анхаарлаг татдаг вэ?
-Эмэгтэй
хүнийг хайрлаж, халамжилж чаддаг. Мөн өөрийн гэсэн зорилготой, ноён
нуруу ч гэх юм уу тиймэрхүү нугарашгуй зан чанартай байвал зүгээр
санагдаж байна. Хамгийн гол нь эмэгтэй хүнийг хайрлах чадвар.

Т.Нипонь /2008 оны 4 сарын 2/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chimgee 2010-03-03 127.0.0.1

tasrtsan huuhen shuu hul bol gaihamshigtai amjilt husiii

Avatar

Saruul 2010-03-03 127.0.0.1

Estoi goe emegtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж