Шүүгдэгчдэд өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Шүүгдэгчдэд өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалт өгчээ

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурал дөрөвдүгээр сарын 16-нд буюу ирэх даваа гаригт болох тов гарсан. Тэдний өмгөөлөгчид  үйлчлүүлэгчээсээ татгалзаж, түүнийг нь нэр бүхий дөрвөн шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн юм. Хэдийгээр шүүх хурлын тов гарсан ч шүүгдэгчид өмгөөлөгчгүй байна. Харин шүүхээс шүүгдэгчийг өмгөөлөгч авах боломжоор хангах үүргээ биелүүлж, Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй дөрвөн шүүгдэгчид өмгөөлөгчийн нэрсийн жагсаалт өнгөрөгч долоо хоногт өгчээ. Өнөөдөр  Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр цагдаагийн хуучин дарга нарын ар гэрийнхнийг  дуудаж уулзсан байна. Тэрбээр “Шүүгдэгч нарт өмгөөлөгчийн нэрсийн жагсаалт өгсөн. Тэндээсээ өмгөөлөгчөө сонгоно. Өмгөөлөгчөө сонгосны дараа ар гэрийнхэн  нь гэрээ хийх бэлтгэлтэй байгаарай” гэх утгатай зүйл хэлсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж