Улаан өндөгний баяраар цуврал дэлбэрэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Улаан өндөгний баяраар цуврал дэлбэрэлт гарчээ

Нигерид өчигдөр асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 25 хүн амиа алдаж, ойролцоох Улаан өндөгний баярын мөргөл үйлдэж байсан Христийн сүмийн цонх хагарч, үйрчээ. Тус улсын онцгой байдлын менежментийн агентлагийн мэдээлснээр гэмтэж, бэртсэн 13 хүнд яаралтай түргэн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлт Кадуна хэмээх хотод орон нутгийн цагаар 8.40 цагийн үед болжээ. Аймшигтай дэлбэрэлтийн чимээ хот даяар сонсогдсон гэнэ. Дэлбэрэлтэд хотын цэнгэлдэх, автобусны зогсоол, гудамжинд худалдаа хийж байсан хүмүүс өртжээ.

Кадуна хотоос 250 км-ийн зайтай нийслэл Жос хотод ч бас дэлбэрэлт болсон тухай мэдээ ирсэн ч азаар хүн гэмтэж бэртээгүй гэнэ. Дэлбэрэлт Жос хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны дүүрэгт болжээ. Дээрх дэлбэрэлтэд лалын хэт даврагчид буруутай гэх таамаг байгаа юм.

Сүүлийн үед Нигерид лалын шашинтнууд болон Христийнхний хооронд мөргөлдөөн гарах нь ихэсчээ. Өнгөрсөн сард Нигерийн нэгэн католик сүмийн ойролцоо машинд бөмбөг тавьснаас зургаан хүн амиа алдсан хэрэг гарсан юм. Христийн шашинтнуудын уламжлалт баярын өдөр Нигерийн хэд хэдэн хотын сүмд дэлбэрэлт болсон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж