Ятгын хатан хаан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Ятгын хатан хаан тоглолт хийнэ

Азийн ятга хөгжмийн хатан гэгддэг “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 28, 29-нд Тусгаар тогтнолын ордонд өөрийн бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ. Тэрбээр ятгыг ёстой л “уйлуулдаг” гэдгийг монголд төдийгүй Европын орнуудад үнэлж, “Азийн ятгын хатан хаан” хэмээн өргөмжилдөг. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа “Бөртэ” хамтлагийг нөхрийн хамт 2000 онд байгуулсан юм. Хамтлагаараа "Ингэн тэмээний нулимс", "Шар нохойн там", "Чингисийн хоёр загал" киноны хөгжмөөрөө дэлхийд нэрээ гаргаж, АНУ-ын Манхэттэнд болсон “А” зэрэглэлийн олон улсын кино наадмын "Шилдэг киноны хөгжим" шагнал, Германы 2005 оны пянз үйлдвэрлэгчдийн "Шилдэг уран бүтээл"-ийн шагнал гээд олон шагналын эзэн болсон. Харин энэ удаад түүнийг уянгалаг хэрнээ ихэмсэг, бардам ятгын хэмнэлийг мэдрэхийг тэсэн ядан хүлээж сууна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж