J.Lo залуу амрагаа клипэндээ “урьжээ”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

J.Lo залуу амрагаа клипэндээ “урьжээ”

Дуучин Jennifer Lopez, реппэр Pitbull нарын хамтарсан цоо шинэ дуэт уран бүтээлийг хүргэж байна. Тэд "Dance Again" нэртэй хамтарсан гурав дахь уран бүтээлийнхээ клипийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дэлгэлээ. "Dance Again" нэртэй энэхүү дууны клипийг урт хугацааны турш түүний уран бүтээлийн хамтрагч байсан Америкийн видео найруулагч Paul Hunter найруулжээ. Сонирхолтой нь энэ клипэнд  дуучин бүсгүй өөрийн найз залуу болох Casper Smart-тай гоцлон бүжиглэсэн нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм.

Ингээд "Dance Again" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү!

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж