Шведэд заалны цанын бааз байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Шведэд заалны цанын бааз байгуулагдана

Шведийн Стокгольм хангалттай хүйтэн боловч цас болон даваа гүвээ багатай газар аж. Тийм учраас Шведийн цанын клубынхан Berg/C.F. Møller компаний архитекторчдын тусламжтай дэлхийн хамгийн том заалны цанын бааз байгуулахаар болсон байна. Skipark360° цанын бааз нь нар, салхи болон газрын гүний дулаанаар эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх бөгөөд эрчим хүчийг зөв зохистой үр ашигтай зарцуулдагаар баригдах юм байна. Уг цанын бааз нь Олон улсын цанын спортын холбооны саадтай туг сүлжих цанын уралдааны стандартын дагуу налуу хэсгийн урт нь 700 метр урт, 50 метрийн өргөнтэй баригдах аж. Уг цанын баазад өвлийн олимпийн хэд хэдэн төрлийн спортыг явуулах боломжтой гэнэ. 55 метрийн өргөнтэй нийт 6 ширхэг үндсэн тулгуур дээр энэхүү заалны цанын бааз байрлана. Инженерүүдийн тооцоолсоноор жилд 10 сая кВт цаг цахилгаан эрчим хүч хэрэглэх бөгөөд үүнийг нийт хэрэглээний талаас илүүгүй хувийг зааланд хэрэглэж аж. Заалны цанын баазны дотор агаарын температурыг 2 төрлийн аргаар тогтмол хэмжээнд барьж байна. 1-рт нар болон газрын гүний дулааны эрчим хүчийг ашиглан адиабат процессын тусламжтай хөргөх 2-рт өвлийн улиралын хүйтэн өдрүүдэд заалны цонхыг онгойлгох замаар дотор агаарын температурыг тогтмол хэмжээнд барих аж. Skipark360° заалны цанын бааз 2015 онд ашиглалтанд орно. 

http://www.ulemj.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж