Б.Суманчулуун түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Б.Суманчулуун түрүүллээ

Говь-Алтай аймгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан бямба гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ж.Амартүвшин, Б.Хашбат, Б.Суманчулуун, Р.Түвшинбаатар, Ба.Батжаргал, Д.Болдбаатар, О.Цэрэндаваа нарын тэргүүтэй 256 хүчтэн зодоглов. Барилдаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Атмор” компанийн бөх аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Булганхангай” дэвжээний бөх аймгийн арслан Б.Хашбат үзүүрлэж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Газархолдинг” компанийн бөх аймгийн арслан Л.Цэрэнтогтох, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн арслан Ш.Шинэбаяр нар их шөвөгт шалгаран үлдлээ.

Б.ЗҮЧИ

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж