Б.Батзаяа хошин урлагийн халааг бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Б.Батзаяа хошин урлагийн халааг бэлтгэнэ

Хошин урлагийн тухай яримагц Гавьяат жүжигчин Б.Батзаяагийн тухай ярихгүй өнгөрөх аргагүй. Хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг тэрбээр саяхнаас залуу уран бүтээлчдийн баг бүрдүүлж, Монгол орны бараг л бүх аймаг, сумдаар аялж, “Тэд эх орныхоо төлөө инээлгэсэн юм” нэртэй хошин урлагийн аялан тоглолт хүргээд иржээ. Тэрбээр хошин урлагийн залгамж халааг бэлтгэн үзэгчдэд толилуулахаар СУИС төгссөн залуу уран бүтээлчдийг ийнхүү бэлтгэж эхэлсэн гэнэ. Түүний байгуулсан уран бүтээлийн нэгдэл “Магнууш” нэртэй. Энэ нь хуучин уйгар бичгээр магнай, тэргүүн гэсэн утгатай бөгөөд том хүү Б.Батмагнайгаа “магнууш” хэмээн өхөөрддөгөө бэлэгшээн ийнхүү нэрлэжээ. Түүний нэгдэл зөвхөн тайзны бус уран бүтээлийн бүхий л салбарт хүч үзэх гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж