ХЗХ-ны хохирогчид МАН-д хандлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

ХЗХ-ны хохирогчид МАН-д хандлаа

Сонгууль дөхсөн эдгээр өдрүүдэд Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчид эрх баригчдаас өөрсдийн хохирол болох 28 тэрбум төгрөгийг нэхэж, суулт хийж эхэллээ. Хохирогчдын ихэнх нь тэтгэвэрийн насны иргэд бөгөөд хохирогчид үлдсэн 50 хувийн өрийг барагдуултал Тусгаар тогтнолын ордны өмнө суулт хийхээр шийдсэн гэнэ. 

Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунцэцэгээр ахлуулсан нэр бүхий долоон хохирогч өнөөдөр МАН-ын ОНХА-ны дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй уулзсан. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сүхбаатар “Та бүгд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ханд, бид ч бас та бүхний хохирлыг аль болох хурдан хугацаанд барагдуулахын төлөө ажиллах болно. Угтаа бол та бүхэн манай намд бус ШШГЕГ зэрэг хууль хяналтын байгууллагуудад хандах зөв юм” гэлээ.

ШШГЕГ-ын дэргэдэх Банк, хадгаламж зээлийн хоршоодын өр барагдуулах албанаас хураагдсан үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө зэргийг борлуулж, үлдсэн 50 хувийн хохирлыг барагдуулахаар болсон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж