Ардчилсан намын анхдугаар их хурал 1997 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болж байсан түүхтэй. Тиймээс ч тус намынхан жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд “Ардчиллын баяр”-ын өдрийг тэмдэглэдэг билээ. Мөн “Бид энэ өдөр Монгол улсыг олон намын тогтолцоотой, олон ургальч үзэлтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улс болох зам руу эргэж буцалтгүйгээр оруулсан” гэлцдэг. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт тохиосон баярынхаа өдрийг Ардчилсан намынхан даруухан тэмдэглэсэн байна. Тодруулбал, иргэд сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсож өнгөрүүлжээ.
"Улс төрийн тойм" сонин