Монгол туургатны шатрын холбоо, МҮХАҮТ, “Зориг” сан хамтран энэ сарын 22-23-нд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 50 жилийн ойд зориулсан шатрын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. “Монгол туургатан айл бүр хоймортоо шатраа дээдлэн залъя” уриан дор МҮХАҮТ-д болох тус тэмцээний “А” ангилалд 2100-гаас дээш, “В” ангилалд үүнээс доош чансаатай тамирчид өрсөлдөх бөгөөд швейцарь системээр найман өрөгт аваргуудаа тодруулах аж. Тэмцээний нийт шагналын сан 3,3 сая төгрөг.
Б.Зүчи
“Өдрийн шуудан” сонин