
Дашрамд сануулахад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдод хандан иргэдэд олгох нэг сая төгрөг түүн дотроо хувьцаатай холбоотой асуудлаар дөрөвдүгээр сарын 2-4-ний аль нэг өдөр хамтдаа мэдээлэл хийхийг хүсч, албан тоот илгээсэн билээ. Гэвч Засгийн газар болоод, МАН-ын хэвлэлийн албанаас “Албан ёсоор асуудлыг тавиагүй” хэмээн мэдэгдэж, хэвлэлийн хурлыг Ардчилсан намын дарга ганцаараа хийсэн юм. Тэгвэл Н.Алтанхуяг дарга даагаа нэхэн хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг хэвлэлийн хуралд урилаа. Ирэх болов уу?
Г.ДАРЬ
Г.ДАРЬ