Хятадад инфляци өнгөрсөн гуравдугаар сард гаргасан урьдчилсан прогнозоос өндөр гарсан гэнэ. Үүнийг эдийн засагчид шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа аж. Хятадад өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.6 хувиар өсчээ. Харин эдийн засагчид үүнийг 3.3 хувиас илүү гарахгүй гэж таамаглаж байжээ. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао инфляцийн өсөлтийг эдийн засгийн тулгамдсан асуудлын нэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2012 онд инфляцийн өсөлтийг дөрвөн хувиас дээш өсгөхгүй байхаар төлөвлөж байгаа аж. Харин эдийн засагчид Төв банк валютын хатуу бодлого явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Хятадын эдийн засаг өнгөрсөн гурван сарын хугацаанд 8.9 хувиар өссөн нь сүүлийн хоёр жил дэх хамгийн бага тоо гэнэ. Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгаатай зэрэгцэн АНУ, Евро бүсийн өрийн хямралаас болж дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч оронд эрэлт багасах вий гэдэг болгоомжлол бий болжээ.
Н.Энх