Д.Эрдэнэбат гэрэлт хөшөөний шав тавихад оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат гэрэлт хөшөөний шав тавихад оролцлоо

Ховд аймгийн Ховд их сургуулийн үүдэнд ардчилсан хувьсгалын бэлгэ тэмдэг болсон гэрэлт хөшөөний шав тавих ёслол болж, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар  оролцлоо.

Хорин хоёр жилийн өмнө Ховдын багшийн дээд сургуулийн багш, оюутнууд ардчилсан хувьсгалын салхийг эхлүүлж, анхны жагсаалыг энд зохион байгуулж байсан юм. Ардчилсан нийгмийн төлөөх анхны жагсаал, цуглааныг эхлүүлсэн түүхэн газарт тухайн үеийн багш, оюутнуудын эр зориг, алдар гавьяаг дуурсгах ийнхүү гэрэлт хөшөө босгох ажлыг Ховд аймгийн Ардчилсан нам санаачилжээ. Хөшөөний шав тавих ёслолд Ардчилсан намын удирдлагууд оролцож, хүндэтгэл үзүүлсэнд аймгийн иргэд баяртай байна.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж