
Ингэснээр гэр хорооллын өрх “Кевико” ХХК-ийн утасгүй интернэтийн картыг өөрийн хэрэгцээнд таарсан үнээр борлуулах цэгээс худалдан авч гар утсандаа нэгж цэнэглэдэгтэй адилаар ашиглах боломжтой юм.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Кевико” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2012 онд Ажилчны алдар талбай, Зайсангийн Бурхан багшийн талбай, 120 мянгатын автобусны буудал, “Яармаг” худалдааны төв, Яармагийн эцсийн автобусны буудал, Нисэх “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн гадна байрлах биеийн тамирын талбай, Нисэхийн эцсийн автобусны буудал, Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөний 1-р тавцан/ WiFi/ зэрэг нийтийн эзэмшлийн зам талбайг үнэгүй утасгүй интернэтийн бүс болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Т.Маша