Тус улсын эрх баригчид НҮБ-ын зүгээс санал болгосон энхтайван тогтоох хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлж, томоохон хотуудаас цэргээ татахаар болсон билээ.
Харин АНУ-аас Сирид суугаа Элчин сайд Р.Фордын мэдэгдсэнээр тус улсад зэвсэгт мөргөлдөөн төдийлөн намжихгүй байгаа аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнгөрсөн баасан гарагт Сирид олон хүн амь насаа алдсанд эрх баригчдыг нь буруутгаж байгаагаа илэрхийлсэн билээ.
Тэрбээр "Энэ сарын 10-ны дотор Сирийн цэргүүд гал нээхээ зогсоохыг шаардсан. Гэтэл нөхцөл байдал одоо ч хэвээрээ байна" хэмээн ярьжээ. "BBC" агентлагийн мэдээлснээр сүүлийн өдрүүдэд зэвсэгт мөргөлдөөн ихэссэнээс болж 100 орчим хүн амиа алдсан байна. Энэ бүхнээс болоод Сирийн иргэд Турк руу олноороо дүрвэж байгаа аж.
Харин Туркийн Засгийн газар дүрвэгчдийн асуудлыг шийдэхийн тулд НҮБ-аас тусламж хүсчээ. НҮБ-ын төлөөлөгчид удахгүй Дамаск хотод очиж, Сирийн эрх баригчидтай хэлэлцээр хийх аж.