-Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах санал сүүлийн үед эрчимжиж бaайгааг та юу гэж боддог вэ?
-Мэргэжлийн тэнхмээс тодорхойлолт, дүгнэлт гаргаж авдаг юм. Энэ нь юу вэ гэхээр Монголдоо оруулж ирэх гээд байгаа технологи нь өөр өөр байгаа юм. Зөв технологи сайн тоног төхөөрөмжтэй байх хэрэгтэй юм. Учир нь боломжийн хэрээр газрын тосоо олборлоод байгаа болохоор газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь хамгаас чухал байна. Газрын тос боловсруулах төсөл дээр юунаас болоод маргалдаад байна вэ гэхээр нэгдүгээрт, үйлдвэрийн хүчин чадал хоёрдугаарт, оруулж ирэх технологи гуравдугаарт, мөнгөний асуудал. Ийм гурван шалтгаанаас болж төсөл хэрэгжиж чадахгүй байна.
-Геологи газрын тосны сургуулийн оюутнууд болон газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн хувийн хэвшлийнхэн байгаа юм билээ. Гэвч Засгийн газар зөвшөөрөөгүй, заавал 50-иас доошгүй хувийг эзэмшвэл зөвшөөрнө гэх хариу өгсөн байсан. Таны бодлоор Газрын тос боловсруулах үйлдвэр улсын, хувийн аль нь байсан нь зүгээр вэ?
-Энэ асуудалд Засгийн газар оролцох нь зүйн хэрэг. Тэгэхдээ уг төсөлд хувийн хэвшлүүдийн оролцоо нэлээд байгаа. Иймд хамтраад ажиллавал маш оновчтой бүтээн байгуулалт болох болов уу гэж бодож байна.
-Эхний ээлжинд ямар үйлдвэр байгуулсан нь зүгээр юм бол оо. Ихэнх хүмүүс жижиг үйлдвэр хэрэгтэй гээд байгаа. Даацтайхан шиг том үйлдвэр байгуулчихвал ашигтай юм биш үү?
-Манай нөхцөлд жижиг үйлдвэр нь ашигтай юм. Өндөр харин том үйлдвэр байгуулчихаар маш хурдан хугацаанд түүхий эдийн хомсдолд орчихвол гаднаас импортлох шаардлага гарна. Иймд жижиг үйлдвэр байгуулсан нь том үйлдвэрээсээ хамаагүй ашигтай.
-Манай газрын тос шатахуун гаргаж авах боломжгүй учраас Хятад руу экспортолдог. Монголын хөрсөнд байгаа газрын тос шатахуун гаргаж авах боломжгүй. Иймд ОХУ-аас түүхий нефть импортлоод дотооддоо боловсруулах боломжтой гэж байсан. Та ямар бодолтой байдаг вэ?
-Зүүнбаянгийн Цагаан элсний ордоос гарч байгаа тосыг манай эрдэмтэд судлаад газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн урьдчилсан үнэлгээгээр гаргасан байдаг юм. Шатахууны гарц бага. Газрын тосыг нэрэхээр шатахууны фракцийн хэмжээ 10 хэдхэн хувь байдаг. Яагаад сайн технологи хэрэгтэй гэж дахин дахин хэлээд байна вэ гэхээр нэрсэн газрын тосны 40-50 хувь нь мазут болоод үлдчихдэг. Тэр мазутыг шатахуун болгон хувиргадаг технологи хэрэгтэй. Энэ асуудлыг шийдчихвэл 92, 95 шатахуун гарган авах бүрэн боломжтой.
-Манай улс газрын тосны 300 жилийн нөөцтэй гэсэн. Үнэхээр ийм байж чадах уу?
-Худлаа байх. Манайд олборлолт ихсэж байгаа. Манай сургууль анхны оюутнуудаа аваад Зүүн баянгийн цооног руу явж байхад гарын таван хуруунд багтахаар цооног байсан. Одоо бол тэр хөндийгөөр дүүрэн байна.
-Тэгэхээр энэ хэмжээний нөөцгүй гэж ойлгож болох уу?
-Нөөц дуусах болоогүй. Нөөц байгаа учраас олборлоод байгаа хэрэг шүү дээ.
-Миний сонссоноор дөрвөн газар, газрын тосны нөөц байгаа юм билээ. Өөр хаагуур газрын тос байгаа бол?
-Судалж үзээд 21 аймагт хайгуулын ажил хийж байгаа. Ер нь манай улсын газар дор маш их баялаг байгаа. Газрын тос хэзээ нэгэн цагт шавхагдана. Иймд зөвхөн газрын тосноос шатахуун гаргаж авахгүйгээр бусад зүйлээс гарган авах технологи хэрэгтэй юм.
Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 78 орчим хувь нь экспортлогч орнуудад ногддог. Газрын тосны хэрэглээ өнөөгийн хэмжээндээ байвал тогтоогоод байгаа газрын тосны нөөц нь 40 жилд хүрэлцэх юм. Харин тогтоогдоогүй нөөц нь 10-50 жилд хүрэлцэнэ хэмээн судалсан байдаг.
"Улс төрийн тойм" сонин