Нас барсан эмэгтэй ХЭҮТ-д хандаж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Нас барсан эмэгтэй ХЭҮТ-д хандаж байжээ

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Учир нь тус  төвд хандаж эрхээ хамгаалуулж байсан нэгэн эмэгтэй Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, 15 дугаар хорооллын 12 дугаар байрны үүдэнд 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд  хутгалуулж, амиа алдсан  хэрэг гарсантай холбоотой ажээ. Уг хэргийг  үйлдсэн  этгээд түүний нөхөр байсан бөгөөд эртнээс эхнэрээ дарамтлан зоддог, заналхийлдэг байсан болохоор эхнэр нь арга ядаад ХЭҮТ-д хандаж, тэнд  хоёр сар гаруй хугацаанд байрлаж байжээ. Энэ талаар хэвлэлийн хурал зохион байгуулагчдын зүгээс “Бүсгүй хуулийн байгууллагуудад хандаж, өөрийгөө өмгөөлүүлэх гэж явсаар байгаад амь насаа алдлаа. Манайд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль байдаг боловч  хэрэгжилт муу байна. Эмэгтэй анх ХЭҮТ-д анх 2012 оны нэгдүгээр сард хандаж  ирсэн, ирэхдээ маш их цочролд орсон, айсан байдалтай байсан. Сэтгэл санааны гүн хямралд орсон байсан. Шүүхэд өргөдөл гаргаж, хүсэлт тавьж байсан хэдий ч шүүхээс эмэгтэйг нөхөртэйгөө эвлэрэх хугацаа өгч, нотлох баримт шаардаж байсан” гэдгийг хэлээд,  ХЭҮТ-өөс үйлчлүүлэгчийг шүүх хуралд орох үед нь хамт явж хамгаалдаг байсан гэдгийг мэдэгдлээ.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж