Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Монголын жоншны үйлдвэрлэл, өнөө,
ирээдүй, технологийн талаархи онол-практикийн бага хурал болж байна.
9-10-нд үргэлжлэх хурлыг Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт
малтмалын газар, “Монголросцветмет” ХХК хамтран зохион байгуулж байгаа
юм.

“Жоншны дэлхийн зах зээл,
хэрэглээ, үйлдвэрлэл, олон улсын худалдаа, Монгол улсын оролцоо,
цаашдын хандлага”, “Жоншны хүдрийн олборлолт, баяжуулалтын техник
технологийн өнөөгийн түвшин, шинэчлэл”, “Бичил уурхайгаар жонш олборлох
асуудал” зэрэг илтгэлийг ЭБЭХЯ-ны Хүнд үйлдвэр, бодлогын газрын орлогч
дарга Ч.Цогтбаатар, Монголын экспортлогчдын холбооны тэргүүн
Д.Галсандорж, “Монросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч
Т.Доржбал болон уул уурхайн компанийн захирлууд, мэргэжилтнүүд тавих
ажээ.

Бага хурлын төлөөлөгчид Бор-Өндөрийн уурхай, Адагийн уурхайн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөжээ.
Монгол
улс жоншны асар их нөөцтэй бөгөөд олборлолтоороо дэлхийн эхний тавд
багтдаг. Тиймээс бага хурлаар жоншны салбарт тулгамдсан асуудлууд
хэлэлцэхийн зэрэгцээ далд уурхайн технологийн уламжлал, хөгжлийн төлөв
байдалд үнэлэлт өгөх гэнэ.
Г.Идэр
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn