Хэрүүлийн бие халаалт

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Хэрүүлийн бие халаалт

Хаврын чуулганыхаа нээлтийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хийсэн УИХ-ын эрхэм гишүүд чуулганы завсарлагаар юм ярих нь багасч, хэрүүлээ ихэд санасан бололтой. Орон нутгийн сонгуулийн хуулийг УИХ-ынхтай хамтатгах уу, намар салгаж хийх үү гэдэг дээр УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд санал зөрж “хужирхайгаа тэнийтэл” хэрэлдэх сайхан шалтаг гараад байна.

Ямар сайндаа өнгөрсөн баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр цаг гаруй тачигнатал хэрэлдэцгээж түүнийгээ “Бие халаалт” гэж нэрлэж байх вэ.

Чуулган эхэлсэн даруйд “бие халаалт” нь ийм байгаа юм чинь бүрэн эрх өндөрлөтөл үлдээд буй хоёр сард үг хэлээрээ хэр зэрэг байлдах нь тодорхой болоод байна.

    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж