Монгол төрийн их хэрүүл | News.MN

Монгол төрийн их хэрүүл

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Монгол төрийн их хэрүүл

Монгол төрийн их хэрүүл

Төрийн их хэрүүл үргэл­жилж байна. Албан тушаал, эрх мэдэл, өнгө мөнгөний тө­лөөх ашиг сонирхлын зөр­чил­дөөн хүрээгээ улам тэлэв. Улс төр, эдийн засгийн бүлэг­лэлүүдийн тэмцэл, сөргөлдөөн бүр ч ширүүсэх болов. Монгол төрийн хойморт ассан энэ их хэрүүлийн “гал”-ыг улстөрчид хэрхэн өрдөж, бас яаж газар авахуулсныг харцгаая. Хэн хэзээ хэнтэй хэрхэн тэрсэлдэж байсныг ч эргэн санацгаая.

2000  он. “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хята­­дын тагнуулын байгуул­лагатай холбоотой. Тэдний заав­раар ажилладаг” гэх дуу­лиан дэгдэв. Генерал Ж.Баа­тар энэ талаар УИХ-д захидал бичиж, хууль тогтоох дээд бай­гууллагаас 2000 оны сүүлчээр ажлын хэсэг томилон ажил­луулав. Эрхэм генералыг за­хидал хүргүүлснээс хойш яг нэг жилийн дараа буюу 2001 оны нэгдүгээр сард УИХ-ын Тамгын газрын нэгэн ажилтан “Ц.Нямдоржийн талаар бичсэн захидлаа татаж ав. Хэрэв татаж авахгүй бол таныг шоронд хийх юм байна шүү” хэмээн Ж.Баатар генералд хэлжээ. Гэвч мань эр “Би захидлаа эргүүлж авахгүй. Та нар үнэн мө­нийг нь шалгаж өгөөрэй” гэж хариулсан байдаг. Харам­салтай нь хоёр эрхэм ийн ярилцсанаас хойш нэг их удал­гүй Ж.Баатар генералыг “Ц.Ням­дорж сайдыг гүтгэж, нэр хүндийг нь унагасан. Сай­дын талаар 45 хуудас материал сонинд нийтлүүлсэн” гэх үндэс­лэлээр буруутгаж, гур­ван жил орчим хорьсон удаа­тай. Энэ дуулианы өөр нэ­гэн гол баатар нь УИХ-ын ги­шүүн Л.Гүндалай. Тэрбээр Ц.Нямдоржтой би, чи-дээ тулж, удтал тэмцэлдсэний эцэст онгоцны буудал дээрээс ба­ривчлагдаж байсан. Эрхэм ги­шүүнийг Сингапурт болох олон улсын парламентчдын хуралд оролцохоор явах гэж байхад нь дээрх явдал болсон ч түүнийг нэг их удалгүй сулласан юм. Тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр “Л.Гүндалайг баривчилсан нь Ц.Нямдоржийн өшөө авалт байсан” хэмээн хожим нь ярьсан билээ.

2007 он. Н.Энхбаяр У.Хүрэлсү­хээс хариугаа авахаар шийдэв. МАХН хэмээх том “хөлөг онгоц”-оос түү­нийг түлхэж унагахаар зэхэв. “Хад­галамж” банкаас 14 тэрбум гаруй төгрөг хууль бусаар зувчуулсан” гэх хэрэгт УИХ-ын гурван гишүүн нэр холбогдсоны нэг нь У.Хүрэлсүх байв. Ийм тохироо бүрдэхийг ч Н.Энхбаяр хүлээж байсан юм. Хариугаа авах тохиромжтой цаг нь ч бүрдэв. Харин Н.Энхбаярын зүгээс исгэрэх энэ “салхи”-ийг мэдэрсэн У.Хүрэлсүх намынхандаа ч, найзууддаа ч эхний дохиог өгөв. Сэтгүүлчдийг өрөөндөө дуудаж Н.Энхбаярын эсрэг мэдэгдэл хийв. Тухайн үед УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эр­хэлсэн сайдаар ажиллаж байсан тэр­бээр “МАХН-ыг эхнэр тань мэддэг юм уу, аль эсвэл та юу” гэж асуусанд минь Н.Энхбаяр өширхжээ. Энэ нө­хөр Ерөнхий сайд болонгуутаа ихээхэн эвдэрсэн. Өөрийгөө үндэс­ний удирдагч, дарангуйлагч гэж үзээд зогсохгүй нам, төрийн ажилд эхнэр нь оролцдог. Тэр үеэс би Н.Энх­баярт шүүмжлэлтэй ханддаг болсон. Миний удирдаж байсан МАСЗХ-г хүртэл тараах гэж үзсэн шүү дээ. Намайг, бас Ц.Нямдорж, М.Энхболд, Ж.Бямбадоржийг “Миний хүн бай­сан. Би тэднийг өөд нь татсан” гэж ярьдаг. Монгол төрийн албан тушаалууд Н.Энхбаярынх юм уу. Тэр нөхөр албан тушаал хуваарилдаг эрхтэй юү. Энэ бүхнээс далд санаа нь мэдрэгдэж байгаа биз дээ. “Би дарангуйлагч” гэдгээ ингэж л илтгэх гээд байна” гэж мэдэгдсэн билээ. Ийн мэдэгдсэнээсээ хойш хэдхэн сарын дараа У.Хүрэлсүх “Хадгаламж” банкны ахлах нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэнг ятгаж, “Фургон” машины мөнгө завшсан” гэх үндэслэлээр шүүхээс 2.1 жилийн хорих ял сонсож байсан юм.

2009 он.
Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр ялагдав. Ялагдсан кан­дидат маань “УИХ-ын нөхөн сон­гуульд нэр дэвшинэ” хэмээн зүтгэв. Гэвч намынх нь удирдлагууд зөв­шөөр­сөнгүй. Н.Энхбаяр биш, Эр­дэс баялаг, эр­чим хүчний сайд Д.Зоригтыг Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлэв. Тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр энэ тухай “Хэрэв Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшсэн бол асар их сүйрэл дагуулах байсан. Тиймээс би түүнд “Ялагдлын халуун мөрөөр даагаа нэхэх гэсэн чинь буруу шүү” гэж сануулж байлаа. Гэхдээ Н.Энхбаяр нэг зүтгэхээрээ хүний үг авахдаа тун тааруу болчихдог” хэмээн ярьсан нь бий. Харин Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн сонгууль цэвэр луйвар болсон. Намайг луйвардаж, хүч хавсран унагалаа. Энэ луйврыг манай нам, миний удирдаж байсан нөхөд намын дарга, сонгуулийн штабын даргынхаа оролцоотойгоор хийсэнд гол онцлог нь байгаа юм. Тэд УИХ-ын 2008 оны сонгуулиар бэлтгэлээ хангаж, 2009 оны сон­гуулиар бодит утгаар нь хийсэн нь энэ. Үүнийг би намын даргын үйлдэл гэж ойлгодог” гэж мэдэгдэв. Эрх баригч хүчний үе, үеийн тэргүүнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн ялаг­дал­тай холбоотойгоор олны өм­нө ийн сөргөлдөж эхэлсэн юм. Н.Энхбаяр ч мөчөөгөө өгөлгүй эл­дэв зарга үүсгэж, С.Баяр хариуг нь “Гарахдаа гэрлээ унтраа. Үүр цайсан ч тахиа донгоддогоороо донгодно” хэмээн товч тодорхой барьж байлаа. Тэдний хэрүүл эцэстээ долоодугаар сарын 1-ний хэрэг явдлаар хүрээгээ улам тэлсэн юм. Экс Ерөнхийлөгч “С.Баяр тэр үед “Цагдааг би мэд­нэ” гэж хэлсэн. Яг үнэндээ Онц байдал зарлах тухай зарлиг гар­гасан минь зөв байсан эсэхэд би одоо ч эргэлздэг” гэсэн бол С.Баяр “Галт зэвсэг хэрэглэх тухай тушаалыг би хэнд ч хэзээ ч өгөөгүй” гэж мэдэгдсэн билээ. Гэвч тэд цагдаагийн экс дарга нарыг шүүх хуралд гэрчээр оролцох үүрэг хүлээчихээд байгаа юм. Ганцхудагийн шүүх танхимд бие биенээсээ халгаж цэрвэлгүйгээр зэрэгцэн суусан тэд чухам юун тухай ярилцсан бол.

2010 оны өвөл. Ордонд оны ялгаа улам гаарав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар өдөр бүр хэрэлдэх болов. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны нэгэн хуралдааны үеэр МАХН, Ардчилсан намынхан нам, намаараа талцав. Ц.Нямдорж сайд энэ үеэр Х.Тэмүүжинг шүүмжилж “Далд шунал агуулж, төрийг битгий бусниулах гээд бай. Бүр байтлаа мөрдөн шалгах, шүүх, цагдаагийн үйл ажиллагаанд хутгалдах гэлээ. Дээр үеийн Ардын хянан шалгах хороо шиг юм байгуулах нь ээ. Х.Тэмүүжиний яриад байгаа шиг өөрчлөлтийг шүүх засаглалд хийвэл Коминтерний дэглэм тогтоно. Ер нь чи муу гөлөг юу мэддэг юм бэ” гэхэд Х.Тэмүүжин гишүүн “Та тэгвэл насанд хүрсэн нохой юм уу. Сайд та асуудлыг дандаа дарамталж, сүрдүүлж шийддэг. Засгийн газрыг хянах механизмыг сайжруулах гэхээр өөрийгөө шалгах нь гэж айгаа юу” хэмээн үг сөрөв. Эцэст нь тэрбээр “Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” хэмээн Ц.Нямдорж тэргүүтэнд хандаж хэлсэн билээ.

2010 оны хавар. Ц.Нямдорж сайдын тэвчээр алдрав. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нартай хамт Авлигын эсрэг бүлэг байгуулж, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийхээ мэдэгдсэн Ж.Сүхбаатар гишүүнийг тэрбээр өрөөндөө дуудав. Уур хилэндээ багт­рах шахсан Ц.Нямдорж сайд эрхэм гишүүний энгэрийн тэмдгийг мулт татаж, энд, тэндгүй улаан гүвдрүү болгож орхисон гэдэг. Эрхэм гишүүн хууль, шүүхийн шинэтгэлийн сэдвээр Х.Тэмүүжин гишүүнтэй үг яриа нийлж, нам өөр гэлтгүй нөхөрлөсөн нь сайдын дургүйг хүргэжээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэрэг явдлын талаар “Хувь хүний ёс суртахуунтай холбоотой хэрэг болсон. Гэхдээ зодсон, зодуулсан гэж хэлэхэд ч хаашаа юм бэ. Ер нь “Тийм явдал болоогүй” гэж хэлмээргүй байна. Тэгвэл худлаа болно. Бас “Болсон, би зодуулсан” гэж хэлэмгүй санагдана. Тэр хүн асуудалд орно шүү дээ. Гэхдээ надад наад нөхрөөс чинь айх юм алга” гэж ярьсан удаатай. Гэвч нэг намын ахан дүүс өөр хоорондоо учраа ололцсоноор эл дуулиан намжсан юм.

2011 он. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын дунд хэрүүлийн “гал” асав. Экс Ерөнхийлөгч “Ц.Нямдорж дөрвөн тэрбум орчим төгрөгийн үнэтэй байр, гурван хаусыг хэний мөнгөөр хэрхэн бариулснаа Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагад шал­­гуулах ёстой” хэмээн шаардав. Ха­­рин Ц.Нямдорж “Н.Энхбаяр ой са­­намжаа алдчихсан бололтой” гэж мэдэгдээд хэвлэх үйлдвэр, “Өр­гөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой зарим баримтыг дэлгэв. Хэвлэлийнхэн түүнээс “Энэ асууд­лыг хууль хяналтынхан шалгаж дууссанаа мэдэгдсэн. Гэтэл та яагаад дахин сөхөх болов” гэж асуухад “Н.Энхбаярыг ажлаа хийж байх үед айгаад шалгадаггүй байсан юм байлгүй. Гэвч шалгахаас өөр аргагүй зүйлс байна. Байгуулагдаад долоо хоносон “Хар дун” гэдэг компанид “Өргөө” зочид буудлыг үнэгүй өг­сөн. Тус компанийн захирал Б.Хур­цын дүү Б.Тулга Н.Энхбаярын үүдэнд суудаг байсан. Харин ком­панийг үүсгэн байгуулагч нь экс Ерөнхийлөгчийн хүү шүү дээ” гэж хариулсан юм. Хоёр эрхэм ийнхүү бие биенийхээ булхайг дэлгэх зуур Н.Энхбаярын туслах асан Б.Тулгыг хэд хоног цагдан хорьж, хүү Э.Батшугарыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн билээ. Тэр ч атугай “Н.Энхбаярыг хүчний байгууллагынхан авч явах гэлээ” гэх дуулиан ч тухайн үед дэгдсэн юм. Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын нэг нэгнийхээ эсрэг асаасан “гал” хэзээ ч дахин дүрэлзэхэд бэлэн байгаа.

2012 он. Хамтарсан Засгийн газрын үед хоёр биендээ тааруухан байсан Х.Баттулга, Ц.Нямдорж нар нэг нэгнийхээ но-г дэлгэцгээв. Хууль зүй, дотоод хэргийн сайд “Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа Хятад, Өмнөд Солонгосын талтай төмөр зам барих тухай нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ нь энэ байна. Х.Баттулгаас болж Оростой харилцах харилцаанд ан цав суулаа. Геополитикийн тавцнаа Монгол Улсын нэр хүнд уналаа” хэмээн сүржин мэдэгдэл хийх нь тэр. Харин Х.Баттулга “Төмөр замын нууц гэрээ ч гэж юу билээ. Зүгээр л “Танилцав” гээд гарын үсэг зурчихсан хэрэг. Тэгээд ч төмөр замыг нууцаар барина гэж юу байх вэ дээ” гэж ёжлонгуй хариулав. Хамгийн сонирхолтой нь хоёр эрхмийн хэрүүлийн гол сэдэв болчихоод байгаа төмөр замын тухай асуудал 2009 оноос олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Тухайн үед “Энержи ресурс” компанийнхан Ухаа худагаас Гашуунсухайт хүртэл төмөр зам тавина” гэсэн нь Х.Баттулгын эгдүүг хүргэсэн хэрэг. Тиймээс тэрбээр “Ингэж болохгүй. Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг болно” хэмээн эсэргүүцэж байв. Харин хамтарсан Засгийн газрын түүх эцэс болмогц “Төмөр зам бариулах гэж би хамаг хүчээ шавхсан. Гэвч үүнд Ц.Нямдорж саад болсон” гэсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдыг нууц гэрээний талаар мэдээлэл хийхэд хүргэлээ. Х.Баттулга ч хариуг нь барьж Ц.Нямдорж хэний байранд амьдардаг болохыг илчилж орхив. Эрхэм сайдын өмнөөс “MCS”-ийнхэн “Манай компанид Засгийн газрын нэг ч гишүүн хувьцаа эзэмшдэггүй” гэж мэдэгдсэн юм. Гэвч Х.Баттулга нэр бүхий гишүүдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болж, Ц.Нямдорж улс төрийн улаан хэрүүлдээ УИХ-ын гишүүн З.Энхболдыг намхан, навтгараар нь дуудан оролцуулав. Мэдээж хэрэг, ингэж хэлүүлсэн эр­хэм гишүүн сайдыг залруулга хийх­гүй бол шүүхэд өгөхөө мэдэгд­лээ. Харин Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн баасан гарагт түүнд “Хүсэлтийг тань хүлээн авч, хүлээлгэн өгсөн баримтуудыг нь хуулийн хүрээнд нягтлан шалгах боломжгүй. Нэр бүхий улстөрчдөд үүсгэсэн эрүүгийн хэргийг Нийс­лэлийн прокурорын газраас хаасан” гэж хариулсан нь бас л сонирхол татах өнцөг.

Хэрүүл ийн үргэлжилж байна. Ардчилсан намын зарим ги­шүүн Батлан хамгаалахын сайд Ж.Энх­баярыг “Мэргэн буучид бэлтгэх тухай ноцтой зүйл ярьсан. Яамныхаа ажилтнуудыг намаар нь ялгаварлан халж сольсон” гэх үндэслэлээр огцруулах хүсэлт гаргасан ч УИХ дахь олонхи хүлээж аваагүй юм. Гэ­лээ гээд тэд энэ сэдвийг “архив”-т хадгалахыг хүссэнгүй. Цаг нь болж, тохироо нь бүрдэхийг сэм хүлээж суугаа. Ардын нам, Ардчилсан намын заргач гишүүд ч сонгууль дөхсөн энэ үед амаа хамхисангүй. Д.Тэрбишдагва тэргүүтэй тэрслүү гишүүд “Намбатай, ёс зүйтэй бай­гаарай. Намынхаа эсрэг олон юм ярихгүй шүү” гэсэн Ардын намын Ёс зүйн хорооны сануулгыг үл хайхран хэвлэлээр хэлдгээ хэлцгээж л байна. Ардчилсан намынхны хувьд “Ирэх сонгуульд Н.Алтанхуягаар удирдуулж оролцох уу, үгүй юү” хэмээн өөр зуураа ярилцсан хэвээр. Долоодугаар сарын 1-ний үймээн… Улс төрийн намууд, улстөрчдийн зүгээс ирэх сонгуульд барьж орох хамгийн том хөзөрнүүдийн нэг нь энэ билээ.  Бас УИХ-ын 2012 оны сонгууль байна. УИХ, Орон нутгийн хурлын сонгуулийг зэрэг явуулах уу, тусад нь зохион байгуулах уу гэдэг нь улстөрчдийн хэрүүлийн сэдэв болсон хэвээр.

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-04-09 202.9.44.250

ямар үр тарина яг тийм ургац хурааж авах нь амьдралын хууль.Бид өнөөдөр монгол улсад 22 жил улс нийгэмд ч тэр байгаль экологидоо ч тэр дан шарилж ургуулан эрүүл хөрс гэж нэгэнт үгүй болжээ.Одоо шинэ сорт тарихыг хүсэж л байгаа бол хөрсийг хуулан хаяж шинэ хөрс дэвсэн эхнээс нь ард түмэн өөрсдөө тордон зэрлэг ургамалд бариулчихалгүй арчилах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2012-04-09 202.9.44.250

ямар үр тарина яг тийм ургац хурааж авах нь амьдралын хууль.Бид өнөөдөр монгол улсад 22 жил улс нийгэмд ч тэр байгаль экологидоо ч тэр дан шарилж ургуулан эрүүл хөрс гэж нэгэнт үгүй болжээ.Одоо шинэ сорт тарихыг хүсэж л байгаа бол хөрсийг хуулан хаяж шинэ хөрс дэвсэн эхнээс нь ард түмэн өөрсдөө тордон зэрлэг ургамалд бариулчихалгүй арчилах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2012-04-09 202.9.44.250

ямар үр тарина яг тийм ургац хурааж авах нь амьдралын хууль.Бид өнөөдөр монгол улсад 22 жил улс нийгэмд ч тэр байгаль экологидоо ч тэр дан шарилж ургуулан эрүүл хөрс гэж нэгэнт үгүй болжээ.Одоо шинэ сорт тарихыг хүсэж л байгаа бол хөрсийг хуулан хаяж шинэ хөрс дэвсэн эхнээс нь ард түмэн өөрсдөө тордон зэрлэг ургамалд бариулчихалгүй арчилах хэрэгтэй шүү

Avatar

Даш 2012-04-09 202.156.8.233

Энэ 2 намын умхий луйварчдыг сонгомооргvй санагдаж байна Нямдорж нь хvн бvртэй хэрэлдээд л хуудуутай НОХОЙ шvv

Avatar

Зочин 2012-04-09 202.126.91.60

АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ХЭЗЭЭЧ ТУЛ БАРИХГҮЙ ЮМ БАЙНА
ТУЛУУД ЭНЭ ГАЗАРААС ТОМ ЮМ БАЙНА ТУЛ БОЛТОЛОО ИДЭЖ ТАРГАЛАН ТОМОРСОН
МАХЧАН ЗАГАСУУД МОНГОЛИЙГ ЗАЛГАХ ЮМ БАЙНА ҮҮНЭЭС САЛАХ ГАНЦ
АРГА БОЛ ДАХИН СОНГОХГҮЙ БАЙХ ЮМ

Avatar

Хан Уулын иргэн Даш 2012-04-09 202.156.8.233

Нямдорж ч олон жил БИ ТVVHИЙ булхайг нь мэддэг юм Цаг нь болохлээр КЭЛНЭЭ л гэж Худлаа дарамталдаг юм Ядаж ганц БУЛХАЙ илчлээсээ Хууль Зvйн САЙД хvн ингэж Амныхаа зоргоор чалчиж Хvн дарамталж болдог л юм байх даа?!

Avatar

Зочин 2012-04-09 202.126.91.60

МОНГОЛ ТӨР ЛУЙВАРЧАД АЛУУРЧАДЫН ҮҮР БОЛСОН Ц НАМДОРЖИЙН
ЗАССАН ХУУЛЬ ГАДНИЙХАНД САЙН ҮҮЛЧЭЛЭЖ БАЙГАА НЬ ОДОО ТОДОРХОЙ
БОЛСОН НҮҮРЭСНИЙ ЗАМИЙГ ХААХАД Ц НАМДОРЖ ЯМАР ИХ ТЭВДЭВЭЭ
ХЯТАДУУД ТҮҮНД ТУШААСАН БОЛ УУ ТҮРГЭН НЭЭ ГЭЖ ОДОО
ХАРААЧ ЛУЙВАР ХУЛГАЙ НЬ ИЛРЭХ ГЭЭД АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЭНГҮҮТ АЛБАН ТУШААЛАА АШГАЛАН ТӨРИЙН НЭР БАРИЖ ХЭРГЭЭ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ БАЙНА ЭНЭ
ЛУЙВАРЧАД ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ МАН ИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАН ХАХУУЛЧ
НАРТ ХУУЛЬ ҮҮЛЧЭЛДГҮЙ ГЭДЭГИЙГ ТОД ХАРУУЛЛАА

Avatar

bold 2012-04-09 202.131.233.59

Nyamdorj-n nvgel nvdeer n garj bgan bxgvyuda

Avatar

Бороо 2012-04-09 182.160.36.197

Монголд МСS дахиж олдохгүй шүү МСS бол Монголын хөгжилд асар их хувь нэмэр оруулна Харин Нямдорж шиг хуульчид мянга мянгаараа байгаа Түүнээс салах хэрэгтэй

Avatar

Зочин 2012-04-09 202.131.233.59

Монгол төр үнэхээр хөөрхийлэлтэй болсон гэдгийг сүүлийн 10-д жилийн хугацаанд өрнөж байгаа ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ, ХУЙВАЛДААН ТАЛЦААН, ХУУЛЬ ЗАВХРУУЛАЛТ…харуулсаар өнөөг хүрлээ. Энэхүү төрийн доройтолыг ЗӨВХӨН АМИН ХУВИЙН ЭРХ АШИГТ БҮХНИЙГ НИЙЦҮҮЛЭХИЙГ САНААРХАГЧИД ард түмний нэрийг барин гүйцэлдүүлсээр л, улайрсаар л. Ялангуяа их хуралд ахин дахин сонгогчид УХАМСАРТАЙГААР энэ “АЖИЛ”-г гардан хийлцсэн. Иймд ЭНХБАЯР, ЭНХБОЛД, ЭЛБЭГДОРЖ, БУД, НЯМДОРЖ, БАЯР, ДЭМБЭРЭЛ, ГАНДИ, АЛТАНХУЯГ, АМАРЖАРГАЛ, ГОНЧИГДОРЖ, ЛАМБАА, БАТХҮҮ, ГҮНДАЛАЙ, ЛҮНДЭЭЖАНЦАН, РААШ, ОДХҮҮ тэргүүтэй УЛС ТӨРийн ЯЛЗМАГУУД хамгийн түрүүнд зайлцгаа. Өөрсдийгээ БУРХАД, АРД ТҮМНИЙ ТҮШЭЭд гэж зүүдлэхээ болиод хийж чадах, хийх сэтгэлтэйчүүдэд ЗАЙ БОЛЖ ӨГЦГӨӨ. Та нараас хавигүй илүү МОНГОЛЧУУД ЗӨНДӨӨ

Avatar

Зочин 2012-04-09 96.49.115.148

Баттулгын өмнөөс очиж гарын үсэг зурсан тэр хэдэн залуус бид хэд бүгд л Женкод хамгаалагч жолооч хийдэг байсан Харин нэг л өдөр ингэж суга дэвших гэж дээ Энэ Монгол улс маань хэзээ зөв замаар явна даа Уг нь Баттулга маш баян хүн л дээ одоо ард түмнийхээ төлөө ёстой хоёргүй сэтгэлээр зүтгэмээр юм даа

Avatar

Зочин 2012-04-09 96.49.115.148

Төмөр зам орон сууц гээд л хэдэн зуун тэрбум төгрөгийн төслүүдийг Женко авах гээд дийлсэнгүй. Баттулга ер нь луйварчин хүн шүү дээ дээр нь маш хэрүүлч олиггүй хүн гэдгээ харууллаа.

Avatar

Зочин 2012-04-09 182.160.13.88

Нямка ах хөнжилдөө ерөөсөө хууль засаагүйн байна лээ шүү. Та нар бас тэгж болохгүй. Гэрийнхээ ширээн дээр л бага зэрэг зассийн билээ Монгол улсын төлөө.

Avatar

Зочин 2012-04-09 182.160.13.88

Нямдорж бол Монгол улсын Атмаан юм. Тиймээс айж амьдар. Бүгдтэй нь алалцжий шд. Хууль зүйн сайдын сэтэр ийм хүчтэй байдаг байхгүй юу.

Avatar

Зочин 2012-04-09 124.158.65.29

MCS компани бүх зүйлийг мөнгөөр зодож хахуулаар шийддэг гэдгийг ганцхан жишээн дээрээс харж болно.Бид гарсан мэдээллийг уншаад түүнтэй холбогдуулан сэтгэгдлээ бичиж болдог.Ерөнхийлөгч,ерөнхий сайд,УИХ за ер нь хэнийгч гэсэн хүссэнээрээ муу сайнаар бичсэн сэтгэгдэл дүүрэн байдаг бол MCS-тэй холбоотой мэдээлэлд хэзээч сэтгэгдэл бичих боломжгүй байдаг.

Avatar

Зочин 2012-04-09 124.158.65.29

MSC компани бүх зүйлийг мөнгөөр зодож хахуулаар шийддэг гэдгийг ганцхан жишээн дээрээс харж болно.Бид гарсан мэдээллийг уншаад түүнтэй холбогдуулан сэтгэгдлээ бичиж болдог.Ерөнхийлөгч,ерөнхий сайд,УИХ за ер нь хэнийгч гэсэн хүссэнээрээ муу сайнаар бичсэн сэтгэгдэл дүүрэн байдаг бол MSC-тэй холбоотой мэдээлэлд хэзээч сэтгэгдэл бичих боломжгүй байдаг.

Avatar

Зочин 2012-04-09 112.200.176.201

Ene Nyamdorj gej yamar muuhai hun be, ene hun daldarsan tsagt shuuh huuli huchnii baiguullaga arai gaigui bolno do, tegehgui odoo bol eroosoo l ene nuheriin gar huleer baidag bolson bn shd, yamar ch muuhai uvgersen baliaar communist bairaa tavij ugdeggui har uher be? uher gdg ug ch goyodoj bn, end bga buh heruul ene teneg durved uvgentei holbootoi naasan

Avatar

Зочин 2012-04-09 182.160.54.62

Нямдорж таныг Монголын ард түмэн ойлгоно. Амжил хүсье

Avatar

Зочин 2012-04-09 122.201.19.68

Ene noduudiig yana daa. Hereldseer baital uls ornii ard tumnii erh ashig baihgui budaa bolloo.

Avatar

Зочин 2012-04-09 122.201.18.144

Нямдорж хөгшин нохой шиг хүн бүр лүү үсчиж дайрдаг л юм байш дээ юун ч сүртэй төрийн хэрүүл гэж нэрлэсэн юм бэ нохойн боргоо л гэхгүй

Avatar

би 2012-04-09 202.55.186.20

Манайх төмөр замтай болж нүүрсээ хэд дахин илүү үнээр худалдах боломжтой болоход суут Нямдорж яагаад боож үхэх гээд байгаа юм бэ.

Avatar

zochin 2012-04-09 49.0.143.83

odoo bolimoor ym doo. Ednii umnuus hoshnogo tulegdlee

Avatar

МАН 2012-04-09 182.160.11.172

ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ХАМГИЙН АДГИЙН ЛУЙВАРЧИН НОВШООР ЭРЭМБЛЭХЭД Э.МӨНХОЧИР НЭГД ОРНО ТЭР МАН ДОТРОО ХАМГИЙН ЧУХАЛ НЬ МӨНХОЧИРЫН ХИЙСЭН АЖИЛ НЬ МОНГОЛЧУУД БИДЭНД ГАРЗ СҮЙТГЭЛ ЭВДЭЖ НУРААН СҮЙТГЭСЭН АЖИЛ ЛУЙВАР Л ИЙМ НОВШНУУДААРАА МАН БАХАРХАЖ БАЙДАГ ИЛЖИРСЭН ГАЗАР ДАА

Avatar

hun 2012-04-09 124.158.64.190

Nyamka deer Battulga Temuujin, Nambar, Bayar, Enkhbayar nar tsuvarcheee a**s ni ** boljeee

Avatar

hun 2012-04-09 124.158.64.190

Nyamka deer Battulga Temuujin, Nambar, Bayar, Enkhbayar nar tsuvarcheee a**s ni ** boljeee

Avatar

Зочин 2012-04-09 202.179.1.129

Хэрэв Алтанхуягаар л удирдуулбал та нар сонгуульд ялна гэж байхгүй дээ.

Avatar

Зочин 2012-04-09 202.179.1.129

Хэрэв Алтанхуягаар л удирдуулбал та нар сонгуульд ялна гэж байхгүй дээ.

Avatar

delgermaa 2012-04-09 84.171.177.35

MONGOL TORIIN ERCHUUD ICHIG ICHIG

Avatar

Бага уйлагна 2012-04-09 112.72.14.6

Монгол төрийн их хэрүүл гэнэ үү. Баттулга Монгол төр юм уу. Нэг муу луйварчны атаархлын хэрүүл байхгүй юу даа. бусад нь авч болдоггүй хорвоо юм байх даа. Баттулгаа эмгэн зангаа тат. Чиний имидж боллоо шүү. Бага уйлагна.

Avatar

Илэрхий тагнуулыг барьж чадахгүй юу 2012-04-09 202.180.218.254

Нямдорж гэдэг тагнуул илээр тагнуул хийж байхад барьж чадахгүй гэж үү.Тагнуулыг алга болгочихвол төрдөө тусалсан болно доо.

Avatar

Зочин 2012-04-09 202.170.65.50

Menget ah. zobj yabaa daa, ailiin hajuu oroo holslood l.. ur huuhed ni yasan muuhai ulsuud be?

Avatar

Зочин 2012-04-09 202.179.20.168

О

Avatar

Зочин 2012-04-09 202.179.20.168

ТӨРИЙН ИХ ХЭРҮҮЛ БИШ ЭЭ ТӨРД БАЙСАН БАЙГАА ХӨГИЙН УЛС ТӨРЧДИЙН НҮҮР ЦАРАЙГ ХАРУУЛСАН ХӨГИЙН ЖИЖИГХЭН ХЭРҮҮЛ БАЙХГҮЙ ЮҮ ТЭРБИШДАГВА НАРЫГ ЧИНЬ ТОЙРГИЙН ГУЙЛАНЧЛАЛ БУЮУ ТОЛГОЙ НЬ ЭРГЭСЭН УЛС ТӨРЧИД ГЭДЭГ БАЙХГҮЙ ЮҮ ЭНХБАЯРТАЙ БОЛ ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ УНАСАН УУРЛАСАН УУХИЛСАН УЙЛСАН ХҮН ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2012-04-09 49.135.0.5

ooroo s bayariin nyamkagiin hun bololtoi tanai 2 bol enhbayariin hucheer odii daitai yavaa guilagchin hulgaich nar shuu ezniihee araas h**** shaagchid heden har togrog ezneesee iluu oloh gej l ter dee arhichin zavhaig heleed yah ve dee

Avatar

SAN Francisco 2012-04-09 75.217.21.138

MAH fuck ,Nyamka fuck

Avatar

Зочин 2012-04-09 124.158.92.5

Оросын төмөр замын Якунин ирээд ууртай буцсан шүү дээ. Оросууд монголд муу байгаа

Avatar

Зочин 2012-04-09 202.9.45.167

Х.Баттулгаас болж Оростой харилцах харилцаанд ан цав суулаа гээргүй юм Хятадтай харилцах харилцаанд ан цв суулаа гэсэн ш дээ

Avatar

Зочин 2012-04-09 202.9.45.167

Х.Баттулгаас болж Оростой харилцах харилцаанд ан цав суулаа гээргүй юм Хятадтай харилцах харилцаанд ан цв суулаа гэсэн ш дээ

Avatar

Зочин 2012-04-09 202.9.45.167

Х.Баттулгаас болж Оростой харилцах харилцаанд ан цав суулаа гээргүй юм Хятадтай харилцах харилцаанд ан цв суулаа гэсэн ш дээ

Avatar

Зочин 2012-04-09 163.152.133.81

bi tanihgui huntei hereldehgui

Avatar

asuult 2012-04-09 49.135.0.5

deer durdagdah huum dotor buriab ni hen um ve iim olon buriad uud tor baridag hereg uu Nyamdorj hediinees buriad bolson um

Avatar

zochin 2012-04-09 85.218.60.11

myysain mongol toriig byzarlagchid dald ortygai

Avatar

зочин 2012-04-09 202.131.227.133

Бүх хэрүүлд Нямдорж оролцдог юм байна даа
Ажлын байрных нь онцлог юм боловуу?
Аль эсвэл хувь хүнийх нь онцлог юм боловуу?

Avatar

Зочин 2012-04-09 202.179.10.6

Nanchildah durtai tavan buriad

Avatar

coWboy 2012-04-09 74.82.68.160

Fucking Nyamka

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж