“Сант” сургууль шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

“Сант” сургууль шилдгээр шалгарчээ

“Үндэстний тойм” сэтгүүлээс шалгаруулсан 2012 оны шилдэг 10 ЕБС-ийг “Сант” сургууль тэргүүлжээ. Судалгааг тухайн сургуулийн төгсөгчдийн их, дээд сургуульд элсэн орохдоо өгдөг элсэлтийн ерөнхий шалгалтад үзүүлсэн дундаж оноонд тулгуурлан гаргажээ. Уг үзүүлэлт нь тухайн сургуулийн ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг жигд сайн олгож байгааг харуулж байгаа юм.

“Сант” сургуульд Монголын хамгийн шилдэг чадвартай багш нар ажилладаг бөгөөд энэ жил Стэнфордын их сургуулийн багш ирж, физикийн хичээл зааж байгаа ажээ. Тус сургуулийн бэлтгэл анги ирэх тавдугаар сарын 1-нээс хичээллэж эхлэх юм байна. Эцэг, эхчүүдэд сонирхуулахад, бэлтгэл ангийн бүртгэл явагдаж байгаа ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж