Засаг дарга Ц.Болдын хэргийг шүүхэд шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Засаг дарга Ц.Болдын хэргийг шүүхэд шилжүүллээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр хэргийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Тэдний хэргийг  нийслэлиийн Прокурорын хяналтаа Дээд шүүхэд харьяалал тогтоолгохоор шилжүүлээд байсан  юм. Ц.Болдыг ТҮК-ийн дарга байхдаа нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяртай хамтран  төсвийн хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгагдаад байгаа. Тодруулбал цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  хувьдаа завшсан гэж үзжээ.

Ц.Болдын өмгөөлөгчөөр н.Сарантуяа, Б.Дэлгэрбаярын өмгөөлөгчөөр Б.Хишигбаатар нар ажиллаж байгаа аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж