МҮХАҮТ-аас мэдээлэл, харилцаа технологийн салбарын хөгжлийг олон нийтэд сурталчлах, шинээр нэвтэрч буй үйлчилгээг олон түмэнд танилцуулахаар болжээ. Тодруулбал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн олон талт шийдлийг танилцуулах санал болгох зорилгоор “National ICT Expo Show 2012” үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн энэ долоо хоногийн пүрэв гарагт нээлтээ хийх бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм байна. Үүнээс гадна тус үзэсгэлэнг үзэж амжаагүй иргэд, аж ахуйн нэгжид зориулан “Виртуал” үзэсгэлэнг зохион байгуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, интернэтээр дамжуулан уг арга хэмжээний үеэр олонд танилцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи мэдээллийг иргэдэд хүргэхээр болжээ.
Л.Дэлгэр