Сэтгүүлчид волейболоор өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид волейболоор өрсөлдлөө

“Ардчилал” сонин үүсэн байгуулагдсаны 23 жил, өдөр тутмын хэвлэл болсны таван жилийн ойн хүрээнд спортын таван тэмцээнийг зохион байгуулахаар болж, анхны тэмцээнээ волейболын аварга шалгаруулах тэмцээнээр дөрөвдүгээр сарын 7-8-ны хооронд “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг волейболын холбооноос итгэмжлэгдсэн шүүгч Д.Хүрэлноров, С.Баярт-Од нар шүүн явуулсан бол ивээн тэтгэгчээр спортыг дэмжигч байгууллага “Худалдаа хөгжлийн банк” оролцлоо. Мөн “Талх чихэр” ХХК амталгааны бүтээгдэхүүнээрээ бэлэг барив.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 50 гаруй багийн 200 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд эрэгтэйчүүдээс хагас шигшээ тоглолтод тус тэмцээнийг зохион байгуулж буй “Ардчилал” сонин, МҮОНРТ, Өглөөний сонин болон “TV-9” телевиз харин эмэгтэйчүүдээс МҮОНРТ, Өдрийн сонин, Өглөөний сонины багууд шалгарснаас:

Эрэгтэй баг:

Алтан медаль: МҮОНРТ
Мөнгөн медаль: “TV -9” телевиз
Хүрэл медаль: “Ардчилал” сонин

Эмэгтэй баг:

Алтан медаль: МҮОНРТ
Мөнгөн медаль: “Өдрийн сонин”
Хүрэл медаль: “Өглөөний сонин” багууд шалгарлаа.

Мөн тэмцээний шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс TV9 телевизийн Б.Баяртулга, эмэгтэйчүүдээс МҮОНРТВ-ийн сэтгүүлч Б.Цолман нар шалгарлаа.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж