Сонгуулийн тойрог, мандатын тоог тодорхойлов

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тойрог, мандатын тоог тодорхойлов

Өвөрхангай аймгийн ИТХ-ын XIII хуралдаанаар аймгийн ИТХ-ын сонгуулийн 22 тойрог байгуулж, Арвайхээр суманд долоо, Хархоринд дөрөв, Баян-Өндөр, Бат-Өлзий, Баянгол, Зүүнбаян-Улаан, Богд, Уян­га, Хужирт сумд тус бүр хоёр, бусад суманд тус бүр нэг мандаттай байхаар тогтоов. Сонгуулийн тойр­гийн дугаар, нутаг дэвсгэр, төвүү­дийг мөн тогтоожээ.Тус хуралдаанаар аймгийн 2012 оны цалин хөлс, түүнтэй адилт­гах орло­гын албан татварын орло­гыг 99.1 сая төгрөгөөр нэмэг­дүүлж, хувь хүний орлогын албан татва­­рын бу­цаан олголтын санг энэ хэмжээ­гээр нэмэгдүүлсэн байна. Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин үе шаттайгаар нэмэгдсэнтэй холбог­дуулан айм­гийн 2012 оны төсвийн нийт зард­лыг 96.123.1 мян­ган төгрөгөөр нэмэг­дүүлж, айм­гийн төсвөөс сум­­дын төсөвт дэмж­лэг үзүүлэх тоо хэмжээг шийдвэрлэлээ.

Ч.Өлзийваа /Өвөрхангай/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж