Багануур дүүргийн ШШГЕГ-ын харьяа хорих 427 ангиас 22-28 насны танхай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан ялтан Д.Батбаяр, Б.Батболд, Т.Анхболд нар оргожээ. Тэд энэ сарын 8-9-нд шилжих шөнө буюу өнөөдөр өглөө үүрийн 03.00 цагийн орчимд оргосон байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр ШГЕГ, цагдаагийн байгууллагынхан хоёрыг нь буюу Б.Батболд, Т.Анхболд нарыг баривчилсан байна. Харин ялтан Д.Батбаярыг эрэн сурвалжилж байгаа аж.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлнэ.
С.ОТГОН