Шведийн Стокгольмын театрын дуучид дуудлагаар айлд очиж, дуурийн ари үнэгүй дуулж өгчээ. Хэрэв та ганцаардаж байгаа бол, сэтгэл тань тавгүй байвал, хайрттайгаа муудалцсан бол бидэн рүү залгаарай хэмээн тэд зар түгээсэн байна.
“Дуурийн тусламж” нэртэй энэ аян 14 хоног үргэлжилсэн бөгөөд цаашид жил бүр уламжлал болох гэнэ. Жишээлэхэд, сопрано хоолойт Хэнрика бүсгүй хоорондоо таарамжгүй, байнга муудалцдаг болсон эхнэр, нөхрийн гэрт ирж Пуччинийн “Богема” дуурийн ари дуулж өгчээ. Эхнэр уйлж, нөхөр уярч үл ойлголцол арилсан гэнэ.

“Энэ бол ямар нэг хөгжмийн эмчилгээ биш. Бид зүгээр л дуурийн хэсгээс дуулж өгч байгаа. Урлаг хүний сэтгэлд яаж хүрч, амьдралыг хэрхэн өөрчилдгийг л харуулах гэсэн юм” хэмээн зохион байгуулагчид нь ярьж байна. Энэ аяны хүрээнд дөрвөн дуучин дан XVIII-XIX зууны сонгодог дууриудын хэсгээс дуудлагаар дуулж өгчээ.