Тэгэхдээ бүр их хурлын гишүүн болоогүй байсан ч энэхүү амлалтаа биелүүлж хонгор нутгийн эхчүүдийн тэтгэмжийг халааснаасаа гаргана. Надад энэ зэргийн чадал байна хэмээн бэлэн ам гарч байв. Гэсэн ч сонгуулийн дүнг сонсонгуутаа утсаа салган сураг нь алдрах нь тэр. Зарим нэгний ярих нь мань хүн шоконд орж, сар шахуу сархад зооглосон гэх юм билээ. Гэвч эр хүн хэлсэндээ гэдэг нутгийн хүү эрх биш худлаа ярихгүй бизү хэмээн хонгор нутгийн эхчүүд хоног тоолон хүлээсээр өнөөдрийг хүрчээ. Дөрвөн жил усанд хаясан чулуу шиг сураг нь алдарсан Д.Ганбат саяхнаас гэнэт үзэгдэн одонгийн мөнгө чинь миний ярьж байсан тэтгэмж шүү дээ.
Миний санаачлагыг засаг хэрэгжүүлсэн гэх ухааны юм ярьж ичих ч үгүй дахин дэвшихээр горьдож буйгаа цухуйлгасан аж. Ичих нүүр, эмээх сэтгэлгүйгээр худлаа ярьж сонгуульдсан түүний энэ башир аашинд дургүйцсэн Баянхонгорын эхчүүд “хэрвээ дэвшээд ирдэг юм бол. Хэлснийг нь биелүүлж тэтгэмж авна” хэмээн өр нэхэхээр зэхэж байгаа гэсэн шүү.
Эх сурвалж: http://topmedee.mn