Хуучин Фэйсбүүк хуудасны зүүн талд байдаг байсан холбогч линкүүд буюу таб-ууд байхгүй болсон байна. Харин эд нар нь шинэ Таймлайнтай хуудасны ковер зурагны доор дөрвөлжин хэсгүүдэд хуваагдан оржэээ. Фэйсбүүк Таймлайныг хуудсандаа идэвхижүүлснээр нөгөө л хуучин нэг хэвийн, цаанаас өгөгдсөн функц, дизайнаар ажиллах шаардлагагүй болж илүү өөрийнхөөрөө creative хандаж, хэрэглэгч үйлчлүүлэгчид төрөх анхны сэтгэгдлийг эерэгээр төрүүлэх хамгийн үндсэн арга болох шинжтэй байна.
Таймлайн хуудсанд ТАБ байхгүй болсон ньучраас Фэйсбүүкээс өгөгдсөн үндсэн функцүүд дээр тулгуурлан үр ашигтай ажиллах сонголт л үлдсэн бололтой.
Тиймээс, аппликэйшн, таб, контентоос илүүтэйгээр Фэйсбүүк АД буюу Адвертайсны үр нөлөө ихсэх хандлагатай байна.
Фэйсбүүк хуудас Таймлайнтай болсны хамгийн том давуу тал нь "Pin". Энэ нь хуудасны Таймлайнд бичигдсэн зүйлсийг 7 хоногийн турш хамгийн дээр буюу урд гаргаж өгөх мөн он цагийн хэлхээс дээрээ гарах боломжийг олгож байгаа. Пин хийсэн постууд нь жижигхэн улбар шар өнгийн туузаар ялгарсан байх ба хуудасны админууд нэг постон дээр нэг л удаа Пин дарах боломжтой юм. Өөр пост, зураг, мэдээлэл, сурталчилгаа зэргийг Пин-дэх, эсвэл 7 хоногоос дээш хугацаатайгаар байвал өмнө нь пин хийгдсэн мэдээлэл автоматаар устгагдах тохиргоотой болж.
Ландинг пэйж буюу уг хуудас руу орохоор харагдах хамгийн түрүүний ТАБ гэх зүйл байхгүй болсон учраас Таймлайн дахь зүйлүүдийг "Пин"-дэх нь фэйсбүүк дэх хэрэглэгчдэдээ шинэ содон мэдээ мэдээллийг хүргэх гол хүчин зүйл болж өгөх хандлагатай байна.
Одоогийн фэйсбүүк хуудсанд хэрэглэгддэг Таб болон Аппликэйшнүүд хоцрогдож эхэлжээ. Хуудасны таймлайны дээр харагдах ковер зурагны сонголт нь хэрэглэгч буюу хуудас руу нэвтрэгч нарын сэтгэл зүйд хамгийн анхны хэлбэрээр нөлөөлөх учир түүн дээр онцгойлон анхаарах ёстойг болж таарлаа. Дэлхийн том том брендүүдийн Фэйсбүүк Пэйжээр нь зочилж хараарай.
Хуудасны Таймлайнд гарсан бас нэг томоохон өөрчлөлт буюу давуу тал нь хуудасны админ болон хэрэглэгч хоёрын харилцах гүүр болсон Мессеж хэсэг юм. Энэ нь хэрэглэгч үйлчлүүлэгч нарыгаа сонсох боломжийг улам бүр ойртуулж өгсөн ба миний хувьд энэхүү функцийг хамгийн сайн, давуу тал болсон гэж үзэж байна.
Эцэст нь дүгнээд хэлэхэд Соошил медиа, тэр дундаа Фэйсбүүк хэрэглэгч, байгууллага, хувь хүн, брендүүдийн соошил медиа маркетингийн бодлого, чиг хандлага, төлөвлөгөө, арга барилыг өөрчилсөн "Хувьсгал" болж чаджээ гэж миний хувьд үзэж байна.
Нэгэнт бид гадаадын платформыг ашиглаж байгаа учраас ёсыг нь дагахаас өөр арга байхгүй. Муухай байна таалагдахгүй байна гэлгүйгээр хурдан дасан зохицож, ид шидийг нь мэдрээрэй гэж хэлэх байна.
Таймлайны гаднах үзэмж, байрлал зэрэг нь таалагдахгүй байж болно. Харин дотоод функц, option, боломжууд нь үнэхээр дэвшил болж чадсан юм шүү.
Та ч бас өөрийн саналаа коммент хэлбэрээр бичиж санал бодлоо хуваалцаарай.