Эрэгтэйчүүд 11 тойрог тоглосноос их мастер Д.Шаравдорж, олон улсын мастер Б.Гүндаваа нар есөн оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Тэгвэл эхний хэдэн өдөр тааруухан байсан их мастерын болзол хангаад буй Ц.Батчулуун найман оноотойгоор гуравдугаар байр хүртэл дэвшлээ. Их мастер Б.Хатанбаатар хоёр тойрогт дараалан ялагдсаныхаа уршгаар тавдугаар байр руу ухарлаа. Тэгвэл эмэгтэйчүүд есөн тойрог тоглосноос олон улсын мастер Б.Анхчимэг, ФИДЕ мастер С.Отгонжаргал нар долоон оноотой тэргүүлэгч болов. Харин олон улсын мастер Д.Янжидулам сүүлийн дөрвөн тойргоор ердөө л нэг оноо авсан нь тэргүүллээ алдахад хүргэжээ. Энэ тэмцээнд шинээр ФИДЕ мастерын болзол хангасан А.Энхтуул тун тааруу оролцож байгаа бөгөөд гурван оноотой 12 дугаар байрт бичигдэж байгаа юм. Тэмцээн дуусахад дөрвөн тойрог дутуу байна.
Эмэгтэй шатарчдыг Б.Анхчимэг тэргүүлж эхлэв
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж буй шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний явцаас хүргэе.
Б.ЗУЛ