Anne Hathaway үсээ “хяргажээ”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Anne Hathaway үсээ “хяргажээ”

“Les Miserables” кинонд тоглож буй жүжигчин Anne Hathaway-д кино бүтээгчдийн шаардлагаар багагүй жин хаяснаас гадна үсээ хожгор болтол нь тайрах хүндхэн даалгавар ногджээ. Өчигдөр өглөө Лондонгийн гудамжаар алхаж яваад папарацичдийн дуранд өртсөн тэрбээр урт намирсан үсээ халимаг болгож, тайруулсан байсан гэнэ.

Кинонд тэрбээр Fantine гэх сүрьеэ өвчтэй, биеэ үнэлэгч бүсгүйн дүр бүтээж буй. Киноны нэгээхэн хэсэгт охиндоо мөнгө олж өгөхийн тулд үсээ худалдаж буй үзэгдэл гардаг гэнэ.

“Les Miserables” кино ирэх арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж