Азийн эдийн засгийн төлөвийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Азийн эдийн засгийн төлөвийг танилцуулна

Азийн эдийн засгийн төлөв /АЭЗТ/ 2012 нь хөгжиж буй Азийн улсуудын макро эдийн засгийн багц судалгааг бүс нутаг болон улс орны байдлаар нь гаргадаг Азийн хөгжлийн банкны эдийн засгийн судалгааны гол баримт бичиг юм. “АЭЗТ 2012”-т Монгол бөгөөд Азийн бусад 44 орны эдийн засгийн судалгаанаас гадна бүс нутагт  хурдацтай өсч байгаа орлогын тэгш бус байдалтай тэмцэх аргуудын талаарх судалгааг тусгай бүлэгт оруулжээ. Энэхүү судалгааг танилцуулах хэвлэлийн хурал дөрөвдүгээр сарын 11-нд буюу ирэх лхагва гаригт 11.00 цагт болох юм байна. Хэвлэлийн хурлаар Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч ноён Клод Бодарт, Ахлах Эдийн засагч Ян Хансэн, Эдийн засагч Амар Лхагвасүрэн нар судалгааг танилцуулах ажээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж