
Хэлэлцүүлэгт Хонконгийн хөрөнгийн биржийн ахлах менежерүүд болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн зөвлөхүүд оролцох юм байна. Түүнчлэн хуралд оролцох компаниуд ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн үеэр Хонконг дэлхийн шинэ санхүүгийн төв болж байгаа талаар ярилцах аж. Мөн дэлхийн олон улсын компаниуд Хонконгоос мөнгө босгохоор ажиллаж байгаа талаар хэлэлцэх гэнэ. Дашрамд дурьдахад, Монголын хөгжиж буй уул уурхайн компаниуд ч Хонконгийн хөрөнгийн биржийг зорихыг эрхэмлэх болсон билээ.
Э.МӨНХ
Эх сурвалж: http://www.mminfo.mn