Дүүргийн хөгжилд ТББ-ын оролцоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Дүүргийн хөгжилд ТББ-ын оролцоог нэмэгдүүлнэ

Баянзүрх дүүрэг 2012 оныг “Хөрөнгө оруулалт – Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудад дүүргийн иргэдийг хамруулах, аж ахуйн нэгжүүдэд квот тогтоож, ажлын байр нэмэгдүүлэх,  Хөдөлмөрийн чадвартай, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 16-35 насны залуучуудыг мэргэжил олгох сургалтанд хамруулах, Ажил идэвхийлэн эрэлхийлж байгаа бүртгэлтэй ажилгүй иргэдийг мэргэжил олгох сургалтанд хамруулж, ажлын байраар хангах, Нийтийг хамарсан ажилд хороод, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, ногоон ажлын байр бий бологох, дэд бүтцийг засварлах зэрэг бүтээн байгуулалтанд чиглэгдсэн ажилд нийгмийн эмзэг бүлгийнхэн болон орлогогүй иргэнийг хамруулах зэрэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Дээрх ажлуудаас онцлох нэг ажил бол төрийн ажил, үйлчилгээний зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүйлэхээр МУ-ын Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийн тус тус үндэслэн дүүргийн хэмжээнд 131 ТББайгууллагуудаас сонгон 10 байгууллагуудтай “Хамтран ажиллах” гэрээ байгуулан иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж