Газрын ховор элементүүд нь DVD, гар утас, шингэн дэлгэц, зурагт, баттерей зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний гол түүхий эд болдог байна. Хятад байгаль орчны хамгаалах үүднээс экспортын квот тогтоосон гэж байгаа ч түнш орнууд үүнийг дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох Хятадын бодлого гэж үзэж байгаа юм. Газрын ховор элементийн хамгийн том экспортлогч Хятад квот тогтоосноор дотоодын үйлдвэрлэгчид түүхий эдийг хямд үнээр авч, гадаадынхан өндөр үнэ төлөх болсон байна. Нөгөө талаар Хятад олон улсын томоохон үйлдвэрлэгчдийг Хятадад төвлөрүүлэхээр дарамт шахалт үзүүлэх болсон гэдэг билээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр Хятадын газрын ховор элементийн ассоциаци нь 155 гишүүнтэй байгуулагджээ. Хятадад газрын ховор элементийн үйлдвэрлэлийг Үйлдвэрлэл, технологийн яам зохицуулдаг.
Хятад газрын ховор элементийн ассоциаци байгуулав
Газрын ховор элементийн экспортод квот тогтоосноос болж шүүмжлэлийн бай болоод буй Хятад газрын ховор элементийн ассоциаци байгуулсан байна. Газрын ховор элементийн 95 хувийг дангаараа нийлүүлдэг Хятад 2009 онд энэ төрлийн түүхий эдэд квот тогтоосноос хойш газрын ховор элементийн үнэ дэлхийн зах зээлд эрс өссөн юм. Хятадын экспортын хязгаарлалтыг эсэргүүцэж өнгөрсөн сард АНУ, Япон, Европын холбоо хамтран Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан. Газрын ховор элементийн олборлолтоос болж байгаль орчинд учирч буй хор уршгийг арилгаж, байгаль хамгааллыг сайжруулах гэж квот тогтоосон гэж тайлбарлаж буй Бээжин экспортыг хязгаарлалт цаашид үргэлжилнэ гэж мэдэгджээ.
Н.Энх