Холливудын ахмад дайчин Клинт Ийствуд нэрийг нь ашигласан тавилгын компанийг шүүхэд өгчээ. “Оскар”-ын шагналт жүжигчин сандал , ширээгээ Клинт Ийствуд гэж нэрлэн худалдаалж буй “Evofurniture” компанийн “Immod.com” сайт, домайн нэрийг нь эзэмшигчдийн эсрэг гомдол гаргасан аж. Клинт Ийствуд тус компани бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчилж, ашиг олохын тулд овог нэрийг нь ашиглаж байна гэж үзэж, Лос Анжелесын дээд шүүхэд хандсан байна. Компани Клинт Ийсвудын тоглосон “Сайн, муу, хэрцгий гурав”, “Сая долларын бүсгүй” зэрэг кинонуудыг зар сурталчилгаандаа ичгүүргүй ашигласан гэж тэр үзжээ. “Evofurniture” компанийн тавилгын сурталчилгаа нь ‘Та айлд уригдахдаа сайн, муу, бүр аймшигтай тавилгыг ч олж үзэх болно. Харин “the Clint 47” танайд зочид ирэхэд гэрийг чинь сая долларын бүсгүйн ертөнц шиг болгож чадна” гэсэн утгатай гэнэ.
Н.Энх