Чөлөөт хэвлэлийн зарчимд харш хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байж, мэргэжлийн зарчмаар хариуцлагатай ажиллан, хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлзүйд итгэх итгэлийг сэргээх нь хэвлэл мэдээллийн төдийгүй Монгол орны нийгмийн хөгжлийн хувь заяанд амин чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны үндэсний анхдугаар чуулганд оролцогчид өөрчлөлт, шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй хэмээн үзэж, дараах уриалгыг гаргаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц бүр:
-Мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн дэг жаягийг өдөр тутмынхаа ажилд ягштал даган мөрдөх хариуцлагыг хүлээе
-Эрүүл сэтгүүлзүйг эрхэмлэх редакцын соёлыг төлөвшүүлэн хөгжүүлье
-Редакцын үйл ажиллагааг PR, зар сурталчилгааны хэсгээс ялган салгаж төлбөртэй мэдээллийг сэтгүүлзүйн агуулгаас тусад нь нийтэлж, нэвтрүүлье
-Оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэе
-Хэвлэл мэдээллийн өөрийн хариуцлагын зохицуулалтын тогтолцоог бий болгохын тєлөө ажиллая
-Монгол Улсад ил тод байдал, сайн засаглалыг хөгжүүлэх vйлсийг дэмжиж, өөрийн салбарын ил тод байдлаар бусдыг үлгэрлэн манлайлъя.
-Зах зээлийн шударга өрсөлдөөнийг өөрсдийн санаачилгаар эхлүүлж, эзэмшигч, өмчлөгч, хөрөнгө оруулагчдаа ил тодоор нийтэд мэдээлье
-Хэвлэл мэдээллийн байгууллага бvр хариуцлагатай, мэргэжлийн тvвшний сэтгүүлзүйг хөгжүүлэн бэхжvvлэхийн тулд сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн ажилтныг тууштай чадавхжуулах бодлого баримтлан ажиллаж, сэтгvvлчдийн сурч боловсрох эрхийг хундэтгэж, байгууллагын бизнесийн зорилго төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжуулье
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг иргэдийн мэдээлэл авах эрх чөлєөг хүндэтгэсэн, ардчилсан үзэл санаагаар боловсруулж хууль тогтоогч байгууллага хэлэлцэн батлах үйл явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцъё.
Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх нь хүний эрх, эрх чөлөөг хангах, шударга, ардчилсан нийгмийг хөгжүүлэн бэхжүүлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан эдийн засгийн тогвортой өсөлтийг хангахад онцгой чухал ач холбогдолтойг харгалзаж хэвлэл мэдээллийн хөгжил, хараат бус байдлыг дэмжсэн төрийн бодлогын хүрээнд дараах зохицуулалтыг хийхийг санал болгож байна.
-Хэвлэлийн эрх чөлөөг ханган баталгаажуулах үүднээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэн даруй хэлэлцэж, хэвлэл мэдээллийн редакцын хараат бус байдал, сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшигчийн ил тод байдлыг хангах, хэвлэл мэдээллийн салбарт шударга бус өрсөлдөөний аргаар дангаар ноёрхохыг хязгаарлах зохицуулалтыг онцгой анхаарч хуульчлах.
-Хэвлэл мэдээллийг нийгмийн өмнө онцгой хариуцлага хүлээсэн бизнес хэмээн үзэж тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түүхий эдийг гаалийн болон НӨАТ-аас чөлвөлөх буюу хөнгөлөх
-Олон нийтийн мэдээлэл олж авах боломж нөхцөлийг сайжруулахын тулд мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэн бэхжүүлэх
Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эзэд санхүүжүүлэгчдэд хандан:
-Улстөрч, эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэл суртлын хэрэгсэл болгон ашиглах, сэтгүүлзүйн өдөр тутмын ажил, редакции дотоод үйл ажиллагаанд аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байхыг уриалж байна.
УЛААНБААТАР ХОТ
2012 оны 4 дүгээр сарын 7