Линдсей Лохан дахин байцаагджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Линдсей Лохан дахин байцаагджээ

Гэмт хэрэгт орооцолдсон тоогоор Холливудад толгой цохиж буй жүжигчин Линдсей Лохан тэнсэнгийн хугацаа нь дуусав уу, үгүй юу дахин хэрэг төвөгт орооцолдож эхэлжээ. Саяхан Холливудын дээд зэрэглэлийн Chateau Marmont зочид буудалд эрх чөлөөтэй болсноо тэмдэглэсэн Линдсей шөнийн клубт хүнтэй хэрэлдэж, хэл ам гаргасан хэргээр байцаагдаж байгаа гэнэ. Линдсей Лохантай клубт хэрэлдсэн нэгэн түүний эсрэг гомдол гаргасан аж. Гэрчүүдийн хэлж буйгаар Линдсей түүний найз залуутай ярилцсанаас болж хэрүүл гарсан гэнэ. Линдсей тэр үед найзуудтайгаа шөнийн клубт очсон аж. Тэдний дунд “The Twilight” киноны од Роберт Паттинсон байсан гэнэ.  Гэвч Линдсейн өмгөөлөгчид түүнийг ямар ч хэрэгт холбогдоогүй гэж мэдэгджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж