Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлэв

Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Сонгинохайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө өчигдөр боллоо. Улсын арслан Д.Ганхуяг, Г.Эрхэмбаяр, улсын гарьд М.Баяржавхлан, улсын заан Д.Баасандорж, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, Д.Батболд, Э.Батбаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин Ш.Уламбаяр, Б.Бадам-Очир, Ду.Батбаяр нарын тэргүүтэй 256 бөх зодоглосон тус барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, Д.Ганхуяг арслан үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, улсын гарьд М.Баяржавхлан, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандорж нар шалгаран үлджээ.

Б.Цолмон

www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж