Тэрбээр 2008 оны сонгуулиар чухам л "алаад" өгөх юм ярьж байсан. Харин өнөөдөр дөрвөн жилийн дараа юу хийчихсэн сууж байна аа.
Энэ жилийн Шинэ жилээр улаан дээл өмсөн, цагаан сахал зүүн хэдэн хүүхдүүдэд хямдхан бэлэг өгсөнөөс өөр хийсэн юмыг санахгүй юм.
Сүржин үг, сүр бараатай төрхнөөс чинь Сонгинохайрхан дүүргийнхэн залхжээ. Таны Япон явуулна гэсэн үгэнд тань "хошгордог" иргэд ч байхаа больж. Японы хөгжлийг нүдээрээ харж, биеэрээ мэдрэх нь байтугай өдөр хоногийг арай ядан өнгөрөөх иргэдийн амьдрал улам л доройтсоор байна.
УИХ-ын гишүүд гарсан тойрогтоо юм хийгээгүй бол тойргоо сольдог заншилтай. Энэ жил мань хүн Сонгинохайрханаас нэгэнт гарч чадахгүй хойно тойргоо сольж, төрлөх Ховд аймагтаа хүч үзэх санаатай байгаа. Харин Ховдыхон "хулхи" хүүгээ сонгох болов уу. Нэгийг хулхидаж болсон юм чинь 2 дахь нь ч амархан байлгүй.
2008 онд тэрбээр юу гэж амлаж байсныг эргэн санацгаая.